Алтан хорго

Алтан хорго

Алтан хорго

The Golden Dream (La Jaula De Oro)

2013 · 102 мин · Мексик · Өнгөт · Испани хэл · Драм
Найруулагч · Диего Кемада-Диес
Зохиолч · Диего Кемада-Диес

Тойм

Кино гурван Гватемал хүүхэд Мексикээр дамжин хууль бусаар АНУ-ын хил давахаар замд гарснаар эхэлдэг. Гэвч энэхүү аюулаар дүүрэн аян замд юу тохиолдохыг урьдаас таамнах огтын боломжгүй юм. Киноны гол дүрийн жүжигчид мэргэжлийн бус хүүхдүүд бөгөөд зарим тохиолдолд кино нь энгийн баримтат кино мэт мэдрэмжийг төрүүлнэ. Ялангуяа Цоцил хэлээр ярих Индиан хүүгийн тоглолт хүмүүсийн сэтгэлийг өвтгөмөөр. Ер нь гол дүрүүд хэзээ ч аюулгүй байдалд зорчихгүй байх нь зарим талаар киног триллерийн түвшинд авч үзэхэд хүргэнэ.

Киноны нэр нь үнэндээ Мексикийн “Алтан хорго” нэртэй дуу юм. Энэ дуунд Америкт очсон Мексикчүүд хууль бусаар тэндээ хамгийн хүнд хэцүү, дорд ажлыг хийж тэр давхаргаасаа хэзээ ч гарч чаддаггүй тухай өгүүлдэг юм. Гэсэн ч Латин Америкийн ядуусын хувьд Америк соронз мэт тэднийг татсан хэвээр.

2013 оны Каннын кино наадмын “Un Certain Regard” тусгай хэсгийн Онцлох уран бүтээлчийн шагналыг хүртсэн.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (5/6)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.