Ило ило

Ило ило

Ило ило

Ilo Ilo

2013 · 99 мин · Сингапур · Өнгөт · Англи, Тагалог, Хятад хэл · Драм
Найруулагч · Энтони Чэнь
Зохиолч · Энтони Чэнь

Тойм

Үйл явдал Сингапурт өрнөнө. Гурван ам бүлтэй нэгэн гэр бүлд шинээр гэрийн үйлчлэгчээр Филиппин охин ирнэ. Тереза бусад филиппин эмэгтэйчүүдийн адилаар сайн сайхныг зорин хүний газар ирж буй нэгэн. Тэд хоорондоо зохицох гэж нэлээн хүндрэлтэй тулгарна. Энэ хооронд зүггүй Жиале, Терезатай найзалж, тэдний хооронд өвөрмөц харилцаа үүсч улмаар Тереза энэ гэр бүлийн нэгэн чимээгүй хэсэг болно. Үйл явдал 1997 онд буюу Азийн санхүүгийн хямралын үеэр болно.

2013 оны Каннын кино наадмын Алтан камерын шагнал хүртсэн.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Каннын кино наадам 2013

Каннын кино наадам 66 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Дэлхийн хамгийн нэр хүндтэй энэ кино наадам 12 өдрийн турш үргэлжилсний эцэст 5 сарын 26-нд ялагчдаа тодруулжээ.

“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 2013

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол-Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг 2013 оны 10-р сарын 4-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Үзэгчдийн үнэлгээ (5/6)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

Valkyrie-н бичил хөрөг Valkyrie 2013.09.07 03:35

Яаж үзэх юм бэ тайлбарлаад өгөөч artfilm-н уран бүтээлчидээ!

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.