Харакири

Харакири

Харакири

Harakiri (Seppuku )

1962 · 133 мин · Япон · Хар цагаан · Япон хэл · Драм, Түүхэн
Найруулагч · Масаки Кобаяши
Жүжигчин · Тацүя Накадаи
Хөгжмийн зохиолч · Торү Такэмицү

Тойм

Самурайн ёс гэж айхтар хатуу дэг жаяг буй. Харин хүний мөн чанартай тэрсэлдэх дэг жаягтай тулгарвал яах вэ?

"Японы кинонууд дэлхийн II дайны дараагаас эхлэн барууны зэх зээлд нийлүүлэгдэж эхэлсэн. Энэ үед Японы кино компаниуд вестерн кинотой бүтцийн хувьд төстэй самурайн тухай дуулиад барууны зах зээлд илүү амжилт олно гэж үзэж байв. Ийм ч учраас самурай нарыг эртний ёсыг дагасан, эрэлхэг дайчин эрс гэсэн өнцгөөс харуулсан Куросава нарын кинонуудыг голлон баруун руу гаргадаг байв. Энэ нь дундад зууны үеийн барууны рыцарын ёс зүйтэй сайхан нийцэж байсан нь мэдээж. Магадгүй эдгээр соёлын бүтээгдэхүүнээс болоод өнөөдөр ч олон хүн Бүшидо буюу самурайн хуулийг ёс суртахууны жишиг, самурай нарыг эр зориг, нэр төрийн илэрхийлэл хэмээн үзэж, чанд захирах захирагдах ёс бүхий, эмх цэгцтэй Японы нийгмийг таашаадаг байх. Гэвч хөндлөнгөөс харахад романтик энэ дүр зургийн ард юу нуугдаж байгааг Масаки Кобаяаши Харакири киногоор харуулсан юм. Кобаяашигийн хувьд бидний мэдэх япончуудын тухай уламжлалт ойлголтоос ялгаатай нэгэн байв. Дэлхийн II дайны Японыг улс орон нь дайнд ялагдахад амиа хорлож, дайсны усан онгоцнуудыг нисэх онгоцоороо мөргөн камиказе хийх эзэн хаан, эх орондоо хязгааргүй үнэнч цэргүүдээр бид төсөөлдөг бол зүүний үзэлтэн Кобаяаши дайныг эсэргүүцэж, цэрэг татлагаас зугтаж, дайнд оролцон үр дүнгүй үхэхээс эмээж байв. Энэ тухайгаа тэр Human Condition туульдаа харуулсан байдаг. Аливаа нийгмийн тогтсон уламжлал, ёс зүйн код нь эрх баригч ангийн захиалгаар бичигдсээр ирсэн. Ийм ч учраас ариун дээдийн мэт харагдах эдгээр дэг жаяг, зан заншил нь угтаа эрх баригч ангийн эрх ашгийг хамгаалах л эцсийн зорилготой байсаар иржээ. Бидний өнгөцхөн харахад эр зориг, нэр төрийн илэрхийлэл болсон Японы нийгмийн уламжлалууд үнэн хэрэгтээ хичнээн харгис, дур гутам болохыг Харакири харуулах болно." - Амармэнд

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (3/3)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.