Дуу, дүрсний төхөөрөмжид өгөх заавар

Дуу, дүрсний төхөөрөмжид өгөх заавар

Дуу, дүрсний төхөөрөмжид өгөх заавар

Instructions for a Light and Sound Machine (Instructions for a Light & Sound Machine)

2006 · 17 мин · Австри · Хар цагаан · Богино хэмжээний, Эксперименталь
Найруулагч · Петер Черкасски
Эвлүүлэгч · Петер Черкасски

Тойм

Ромын вестернийг Грек эмгэнэл болгон хувиргах процессийн эцсийн бүтээл. Энэ кинонд Черкасски тусгай лазерийн туяаг ашиглан бэлэн материалыг шинэ хальсан дээр буулгахдаа кадр бүрээр (секундэд 24 кадр бий) ажиллажээ. Черкасскигийн арга барил нь ч өөрөө энэ билээ. Өөрөөр хэлбэл тэрээр байгаа материалыг ашиглан цоо шинэ утга агуулгатай киног урладаг юм. Кинонд оруулж өгсөн эффект, хальсан дээрх нэмэлт толбо бүр түүний хөдөлмөрийн үр дүн. "Сайн, муу, хэрцгий" хэмээх уг сайн бүтээлийг энэ шинэ бүтээл деконструкцид оруулсан хэрэг биш бөгөөд зарим хэсгийн дүрсийг ашиглан өөрийн гэсэн шинэ дорвитой бүтээл туурвих нь хэн хүний чадах зүйл биш юм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Алтан хальс олон улсын андеграунд кино наадам 2015

2015 оны Алтан хальс олон улсын андеграунд кино наадмын тухай товч мэдээ

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.