Эхгүй эх нутаг

Эхгүй эх нутаг

Эхгүй эх нутаг

Matrubhoomi: A Nation Without Women (मातृभूमि)

2003 · 93 мин · Энэтхэг · Өнгөт · Хинди хэл · Драм
Найруулагч · Маниш Жа
Зохиолч · Маниш Жа
Жүжигчин · Тулип Жоши

Тойм

Бихар мужийн буйд тосгонд залуу хос бүл нэмсэн нь охин хүүхэд байна. Ихэнх энэтхэгчүүдийн адилаар хүү хүсч байсан нөхөр нь бүсгүй хүүхэдтэй болсноо муу ёр хэмээн үзэж дөнгөж төрсөн үрээ сүүнд үйнэ. Хуучны энэ харгис, бурангуй зан үйл нутагт нь хараал болж, 2050 он гэхэд уг тосгон гэрлэх насны эмэгтэйчүүдгүй болно.

Эм хүнгүй эрчүүдийн ертөнцөд юу эс байх вэ, юуг ч эс байхгүй гэх вэ? Садар бичлэгээс л эм хүнийг харж нулимс унагах, хижээл эр саари өмсөж олныг баясгах, адгуустай нөхцөх, хуврагтан бандидах, нууж байсан охин үрээ тавхан лангаар худалдах... Ийм гашуун тавиланг амссан нь Калки. Түүнийг зэргэлдээ тосгоноос олж тосгоны хамгийн бэлжүү айлын таван хүүд нэгэн зэрэг эхнэр болгон богтолно. Хөвүүд ээлжээр эр хүнээ мэдэрнэ. Эцэг нь ч бас яаж дутах вэ...

Найруулагч Маниш Жагийн 25-хан насандаа бүтээсэн энэхүү анхны бүрэн хэмжээний кино нь Венец, Салоникийн зэрэг олон кино наадмаас хүндтэй шагнал хүртэж, Азийн, тэр дундаа өмнөд Азийн хүйсээр ялгаварлах үзлийг шүүмжилснээрээ олныг цочроожээ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (2/2)

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.