Цэнхэр хилэн

Цэнхэр хилэн

Цэнхэр хилэн

Blue Velvet

1986 · 120 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Гэмт хэрэгт, Детектив, Сэтгэлзүйн драм
Найруулагч · Дэвид Линч
Гүйцэтгэх продюсер · Дино де Лаурентис
Зохиолч · Дэвид Линч
Зураглаач · Фредерик Элмс
Жүжигчин · Кайл МакЛаклан, Изабелла Росселлини, Деннис Хоппер, Лора Дерн, Дин Стокуэлл
Хөгжмийн зохиолч · Анжело Бадаламенти

Тойм

“Цэнхэр хилэн” бол эргэлзээгүй Дэвид Линчийн сор бүтээл (masterpiece) юм. Кинонд Жеффри Бумон хэмээх залуу Лумбертон гэх нам гүм хотод өвчтэй эцгээ эргэхээр ирэх боловч зүлгэн дээрээсээ хүний тасдсан чих олж, цааш Дороти Валленстай харилцаа тогтоон, улмаар хотын гэмт хэргийн бүлгэмийхэнтэй нүүр тулна.

Дэвид Линч уг кинон дээрээ жижиг хотын гэмт хэргийн ертөнц, тэдгээрийн талаарх метафор (зүйрлэл) зэргийг гайхалтай солбин харуулсан юм. Деннис Хоппер уг киноны сэтгэцийн өвчтэй шахуу алуурчины дүрд тоглосноороо бууралтад ороод байсан карьерээ эргүүлэн сэргээж чадсан гэдэг. Изабелла Росселини уг кинонд нөхрөө алдсан, гэмт бүлэглэлийн дарамтанд орсон дуучин эмэгтэйн дүрийг зоригтой бүтээсэн билээ.

Хүчин, аллага, нууцаар тагнах, тамлал зэргийг энэ кинон дээр гаргах боловч зураг авалт, гэрэл сүүдэр, өнгө дүрсний хувьд маш үзэсгэлэнтэй тул энэ бүх зүйл танд гайхалтай хирнээ хачин жигтэй харагдах болно. Мэдээж Линч хэмээх нэр нь үл ойлгогдом, хачин сонин гэсэн үгүүдтэй бараг нэгэн ижил утгатай сонсогдох болсон билээ. Энэ кино нь Линчийн өмнөх “Манхан” киног бодвол ямар нэгэн бүтээлч үйлийн тал дээр нь хязгаарлалт өгөөгүй тул Линч чөлөөтэйгөөр сэтгэж, чөлөөтэйгөөр уран бүтээлээ туурвисан нь энэхүү аугаа бүтээл мэндлэхэд хүргэсэн юм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (5/13)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 3 сэтгэгдэл байна

lunok-н бичил хөрөг lunok 2012.12.03 09:50

Бараг хамгийн анх үзсэн дриймэрс хэв маягын кино. Үзэж дууссаны дараа гүн нойрноосоо хүйтэн ус цацуулж сэрээлгэсэн юм шиг болж билээ.

ariukaa-н бичил хөрөг ariukaa 2013.10.08 12:42

"alright let's hit the f***ing road!"

Erkhembayar666-н бичил хөрөг Erkhembayar666 2016.12.19 18:44

candy-colored clown they call the Sandman

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.