Гурван цаг

Гурван цаг

Гурван цаг

Three Times (最好的時光)

2005 · 120 мин · Тайвань, Франц · Өнгөт · Мандарин хэл · Драм, Романс
Найруулагч · Хоу Сяосянь
Жүжигчин · Шу Ци, Чан Чэнь

Тойм

1911, 1966, 2005 онууд буюу гурван өөр цаг үед өрнөх, гурван өөр хайр дурлалын түүх өгүүлэгдэх боловч гол дүрийн хоёр жүжигчин солигдолгүй тоглох нь онцлог. Кино "Дурлалт үе", "Эрх чөлөөт үе", "Залуу насны үе" гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Анхандаа уг кино гурван өөр найруулагчийн бүтээсэн богино хэмжээний кино цуглуулга байхаар төлөвлөгдөж, найруулагч Хоу Сяосянь зөвхөн нэг хэсэг дээр ажиллах учиртай байсан ч продюсерийн багт санхүүгийн бэрхшээл гарснаас болж гурван найруулагч ажилуулахын оронд гагц Хоу найруулагчийг сонгосноор уг бүтээл төрсөн түүхтэй.

Санамсаргүй байдлаар хувь заяа нь эргэсэн уг кино 2005 онд Каннын кино наадмын дээд шагнал "Алтан дал мод"-од нэр дэвшиж, кино шүүмжлэгчдээс цөөнгүй эерэг үнэлэлт авсан юм.

Уран бүтээлчид

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.