Одогсод

Одогсод

Одогсод

Departures (おくりびと)

2008 · 130 мин · Япон · Өнгөт · Япон хэл · Драм, Хөгжмийн
Найруулагч · Ёожиро Такита

Тойм

Японы оршуулах зан үйлийн тухай кино юм. Оршуулах зан үйл хэдий нарийн дэг жаягтай, тодорхой хэлбэр, агуулгатай байх тусам энэ хорвоогоос одож буй хайртай хүнээ эцсийн замд нь талархал, хүндлэлтэйгээр үдэх тэр хэрээр үлдэгсдийн сэтгэлийг тайвшруулж, амирлуулах увидастай байдаг бололтой. Тиймээс үхэл, хагацал хэмээх таагүй сэдвийн дор нэг ийм сайхан, үзэсгэлэнтэй кино бүтээл төрсөн нь тухайн ондоо Оскарын гадаад хэл дээрх шилдэг кино шагналыг хүртсэн юм.

Киноны гол дүр аргил хийлчин залуугийн оркестр тарснаас болж хөгжмийн карьераа дуусгаж төрсөн нутаг руугаа буцаж тэндээ амьдрахаар шийднэ. Нутагтаа очоод нэгэн ажилд "маш амархан" орчихсон нь харин оршуулах ёслол үйлдэгчийн ажил байх нь тэр. Ерөнхийдөө өөд болоочийг төрөл төрөгсдийнх нь нүдэн дээр угааж цэвэрлэн, сайхан хувцас өмсгөж, оо энгэсэг тавьж эгээ л амьд юм шиг засаж янзлаад авсанд нь хийж эцсийн замд нь үдэх ажил. Гэвч удахгүй эхнэр, найз нөхөд нь түүнийг ямар ажил хийдгийг мэдээд эхнэр нь явж, найз нөхөд нь дуугарахаа больж залуу ганцаар үлдэх боловч өнөөх эвгүй ажлаа үргэлжлүүлсээр...

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (5/11)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.