Хайрын сэтгэл

Хайрын сэтгэл

Хайрын сэтгэл

In the Mood for Love (花样年华)

2000 · 98 мин · Хонконг · Өнгөт · Кантон хэл · Романс

Тойм

Энэ бол олонх шүүмжлэгчдийн үздэгээр XXI зуун гарснаас хойш хийгдсэн кино урлагийн хамгийн сод, оргил бүтээл. Киноны нэрийг "Хайрын сэтгэл" гэж орчуулсан нь учиртай. Уг киног зүгээр ч нэг кино биш ХАЙР СЭТГЭЛ-ийн төгс илэрхийлэл хэмээж болохуйц юм.

Вон Кар Вайгийн энэхүү сор бүтээлд Тони Люн, Мэгги Чун хоёр маш онцгой дүрийг бүтээжээ. Ялангуяа хэдий хүсэл тачаал бий хэдий ч нүүрэн дээрээ Платоник харьцаатай байх ёстойгоо харуулсан энэхүү хоёр дүрийн сэтгэлзүйн байдлыг илэрхийлэх амаргүй юм. Тиймээс ч Каннын кино наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг Тони Люн хүртсэн биз ээ.

20-р зууны төгсгөлд дутагдаад байсан ЖИНХЭНЭ РОМАНТИК кино гэдэг зүйлийг энэ кино дахин сэргээсэн юм. Ялангуяа Холливүдийн инээдтэй болгох гэж ядсан, нүцгэн шалдан хэсэг ихтэй романтик комеди гэдэг зүйлээс хайр гэдэг зүйл хэзээ ч үнэртдэггүй байлаа. Харин энэ кино яруу найргийн илэрхийлэмжийг гаргаж тавьснаараа үзэгдэх яруу найраг гэдэг нь КИНО байж болохыг нотолсон юм.

“Empire”, “Time out New York”, “Time” зэрэг сэтгүүл “Хайрын сэтгэл”-ийг бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны жагсаалтдаа багтаасан байдаг. Мөн “Sight & Sound”-ийн нэрлэсэн бүх цаг үеийн, шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан 50 киноны тоонд 2000 оноос хойш хийгдсэн хоёрхон кино багтсаны нэг нь “Хайрын сэтгэл" юм. Энэчлэн уг бүтээлийн хүртсэн шагнал, хүлээн авсан суу алдар цөөнгүй боловч “Хайрын сэтгэл”-ээс жинхэнэ хайр, жинхэнэ мэдрэмжийг хүртсэн үзэгчдийн тоотой яахин дүйх билээ.

Энэ киноны хятад нэр нь “Цэцэгс дэлгэрэх цаг” буюу “Залуу нас, үзэсгэлэн гоо, хайр сэтгэлийн цаг” гэсэн утгатай зүйрлэл үг юм. Ямартай ч бүтэлгүй нандин хайрыг энэ кино бидний нүдний өмнө цэцэглүүлж, бас бөхөөнө.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Орчин үеийн Хятадын кино урлаг

Орчин үеийн Бүгд Найрамдах Хятад ард улс, Хонконг болоод Тайваний кино урлагийн талаар тун товчхон

Миний цомхон ертөнц болоод энгийн тэмдэглэл (Нэгдүгээр хэсэг)

Энэхүү тэмдэглэлийн гол зорилго бол амьдралын энгийн хором мөч бүрийг ч таашаахыг хүссэн, хэн нэгэнд итгэх итгэлээ алдаж буй, нас явж бодол өөрчлөгдсөнөөр олон санаа толгой дотор тань эрээлжлэх үед, өөрийгөө үзэн ядах сэтгэгдэл ундран гарч таныг зовоож байгаа бол, сэтгэлийн шаналал ихсэх мөчид, жаргалтай үедээ ч хөнгөхөн гуниг хэсэг хором мэдэрмээр та бүхэнд, хувь хүн бүрд эдгээр кинонуудыг ЗААВАЛ БИШ ч амьдралдаа нэг удаа эхлүүлээд хаясан ч хамаагүй сонирхоод үзээрэй гэж зөвлөхөд оршино.

Үзэгчдийн үнэлгээ (5/46)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 20 сэтгэгдэл байна

ochki-н бичил хөрөг ochki 2011.06.28 14:30

uilaal baimaar...

RenO-н бичил хөрөг RenO 2011.08.06 11:54

Мэгги Чун uneheer setgel tatam busgui... bas ch gui sain jujigchin id zaluu uede ch uneheer huurhun baisan yum bilee

RenO-н бичил хөрөг RenO 2011.08.06 11:58

hamgiin taalagdsan heseg bol ene 2 iin salahda yah we gej surguulilt hiideg heseg... daraa n huuhen n uilaad l baidag ... ter ued l jinhene hairiin setgel medregdej baina lee

Enghebatu-н бичил хөрөг Enghebatu 2011.08.07 05:56

Мэгги Чун үнэхээр сэтгэл татам сайхан бүсгүй гэж бол үнэн. Мэгги нэг тийм хүүхдэрхүү, гэнэн цайлган, өхөөрдөм, дур булаам байхад Гон Ли хүйтэндүү, хүчирхэг бас сэтгэл татам нэгэн.

lkhagvaa-н бичил хөрөг lkhagvaa 2011.08.08 03:11

Мэггигийн хамгийн гоё дүр нь "Төв тайз"-ынх. "Юу ч болсон би амиа хорлохгүй ээ" гээд инээх нь хүртэл гунигтай, нэг тийм гэгээн.

Airii-н бичил хөрөг Airii 2011.10.04 13:28

Үзмээр байна хаанаас олж авах уу

delgermurun-н бичил хөрөг delgermurun 2011.10.16 22:33

Хүмүүсийн сонирхол үнэхээр өөр өөр байдаг юм байна. Надад огт таалагдсангүй. Эсвэл би иймэрхүү юм ойлгох болоогүй юм байлгүй :)

Setsenee-н бичил хөрөг Setsenee 2012.03.25 14:35

Yagaad zaaval taalagdah yostoi gej. Nadad harin kinonii ayalguu ih donjtoi sanagdsan. Ter hoyoriin iddeg hooliig hurtel nadad unerttel kinond taarsan ayalguu.

Torburam-н бичил хөрөг Torburam 2012.10.25 18:28

Би нэг киног олон дахин үзэх дургүй. Харин энэ киног бол байнга л үзээд баймаар санагддаг.

galsan.htc-н бичил хөрөг galsan.htc 2013.07.14 13:30

Дуралсан сэтгэл гэж очуулвал ядаг юм бол. Надад арай дөхөм санагдлаа. Уншсан ном үзсэн кино минь олон биш тул буруу байж мэдэх юм.

Jaku-н бичил хөрөг Jaku 2014.01.05 23:33

Жинхэнэ кино, жинхэнэ хайрын тухай эндээс мэдлэг ойлголт авлаа

Cilia-н бичил хөрөг Cilia 2014.01.13 14:49

яруу найргийг "үзэхсэн" гэж уншдаг байснаа би ойлголоо. Энэ хагассайнд "үзнэ ээ"

Atma-н бичил хөрөг Atma 2014.01.16 17:04

хаана очиж яаж үзэхийг минь хэлээд өгөөч үзмээр байна.

Snow-н бичил хөрөг Snow 2014.06.06 13:29

яаж үзэх вэ

Erkhembayar666-н бичил хөрөг Erkhembayar666 2014.07.28 16:35

сэтгэлгээ-ний дурлал

Erkhembayar666-н бичил хөрөг Erkhembayar666 2014.07.28 16:56

сэтгэлгээний дурлал бол сексдэхдээ биш

kesha-н бичил хөрөг kesha 2015.10.23 21:47

ter hiiliin gotslol ch tasddag shuu.

Erkhembayar666-н бичил хөрөг Erkhembayar666 2016.11.11 18:24

бүтэхгүй дурлал илүү хүчтэй

tenuulchin-н бичил хөрөг tenuulchin 2017.10.24 21:53

энэ киног орчуулгатай нь хаанаас олж үзэж болох вэ

VampireHeart-н бичил хөрөг VampireHeart 2017.12.12 07:16

Сэтгэгдлүүд харин сонирхолтой байна гээч.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.