Орь дуу

Орь дуу

Орь дуу

Howl

2010 · 84 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Драм, Намтарчилсан
Найруулагч · Роб Эпштайн
Зураглаач · Эдвард Лакмен
Жүжигчин · Жеймс Франко

Тойм

Дэлхийн 2-р дайны дараа Америкийн утга зохиолын салбарт үүссэн хөдөлгөөн болох Бит үеийн (Beat Generation) гол төлөөлөгчдийн нэг, яруу найрагч Ален Гинзбергийн амьдралын замнал, уран бүтээлийн тухай ярилцлага, түүний хамгийн алдартай бүтээл болох Орь дуу шүлгийг ёс бус агуулгатай эсэхийг тогтоох 1957 оны шүүх хурлыг нэгтгэн харуулсан эксперименталь баримтат кино. Түүний "Орь дуу тэргүүтэй бусад шүлгүүд" хэмээх яруу найргийн ном нь 600 мянган хувь зарагдсан нь яруу найргийн номын борлуулалтанд одоо ч эвдэгдэж чадаагүй амжилт тогтоосон бөгөөд Ален Гинзбергийг Америкийн яруу найргийн нүүр царайг өөрчлөгч, рок-поп хөгжмийн нэгэн үеийн уран бүтээлчдэд гүнзгий нөлөө үзүүлсэн хэмээн дүгнэдэг. Уг киноны дундуур түүний алдарт Орь дуу шүлэг бүхлээрээ сонирхолтой хэлбэрээр дүрсжүүлсэн зураглалын хамт уншигддаг.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (2/2)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.