Долоон самурай

Долоон самурай

Seven Samurai (七人の侍)

1954 · 207 мин · Япон · Хар цагаан · Япон хэл · Тулаант, Туульсын, Түүхэн

Тойм

Уг киног нэг амьсгаагаар үздэг нь авууштай- анхны кадраас эхлэн барууны хүн биш гэдэг нь харагдана. Барууны үйл явдлын өрнөлийг уг кинотой харьцуулбал их тайван уужим эхэлж, бясалгал шиг үйл явдалдаа ордог нь мастер хүний онгод болон дотор тамир нь харагдана. Куросава баатруудынхаа сэтгэл зүйг мэдэрч, мөн таниулахын тулд холдож нэг ажиглана, ойртож нэг ажиглана- улмаар үзэгч бага багаар үйл явдлын эргүүлэгт сорогдож орно.

Үүнд Куросавагийн хүн ажиглах, таних авьяас нь харагдана- тариачин, самурай нар бүгд амьд хүмүүс гэмээр. Бүгд өөр өөрийн гэсэн дотор ертөнц, сэтгэл зүйн онцлогтой. Орчин үеийн кинонд олноор ажиглагддаг дутагдал байдаг- үзэгчид гол дүрүүдийн тухай өөрийн гэсэн дүгнэлт гаргаж, өөрөөр нь бодуулахын оронд муу сайн хоёрыг зааж өгдөг тал бий. Гэвч “7 самурайн” үйл явдал эсрэгээр: эрдэм ухаан, зоригоор ялдаг баатрууд нь тэмцэгчид биш- харин ажлаа сайн мэддэг алуурчид юм. Тариачид нь бас өөрийн гэсэн онцлогтой- улмаар Акира Куросава хүн төрөлхтний хуваадаг хоёр зааг харуулна: Хүчтэн ба Дорой хоёр. Тэр хоёрын ялгаа- аль нь сайн, аль нь муу бэ?

Эцэстээ чоно хонийг өрөвдөхгүй. Самурай хүн тариачны төлөө амиа өгсөн ч, зовлонг нь ойлгохгүй- мөн тариачин ч самурайн хуулийг ойлгохгүй. - AmonRa

Уран бүтээлчид

Энэ кинонд дуртай хүмүүс

Vaako Dashdorj arvis ike lkhagvaa Lazzlow Bibby mnz TM Cengel Bayasgalan Enbos Bluebird znzl fndr puujee bolortseren Galkhuu WANCHIN babuush007

Самбар

puujee, arvis нар энд 2 удаа эрээчжээ.
arvis 2011.09.05 05:58

Magnificent Seven танай санд алга.

puujee 2013.07.29 23:24

Seven Samurai> > <The Magnificent Seven

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.