Эзэнгүй айл

Эзэнгүй айл

Эзэнгүй айл

3-Iron (빈집)

2004 · 88 мин · Өмнөд Солонгос · Өнгөт · Солонгос хэл · Бодролын
Найруулагч · Ким Ки Дук
Зохиолч · Ким Ки Дук
Жүжигчин · Пак Жи-а

Тойм

Солонгосын Арт Хаус гэвэл юун түрүүнд таны санаанд Ким Ки Дук орох болов уу. Түүний “Хавар, Зун, Намар, Өвөл… Хавар”, “Арал” зэрэг киног манай кино сонирхогчид сайн мэдэж байгаа.

Ким Ким Дук тус киноны зохиолыг нэг сарын дотор бичиж, 16 хоногт зургаа авч, 10 хоногт эвлүүлсэн гэдэг.

Эзэнгүй айлаар хоноглож явдаг нэгэн залуу санаандгүйгээр, орсон айлынхаа нэгэн бүсгүйтэй харц тулгардаг. Энэ харц тэр хоёрыг хооронд нь холбож, их хайрын дөл бадамладаг. Эр эм хоёр хоорондоо ганц ч үг дуугарахгүй, харцаараа ойлголцож, хайрын дөл нь гал болон бадарна. Сайны хажуугаар саар байдаг жамтай хойно, эмэгтэйн нөхөр хартай эр, азгүй тохиолдол, шорон зэрэг олон зүйлс тулгарна. . .

Хүний нүд 180 хэмд л хардаг… Бусдын нүдэнд өртөхгүй, үл үзэгдэж амьдрах нь залуугийн дотоод ертөнц, дотоод аялгуу, дотоод философи… Бодит зүйлээс ангид…

“Эзэнгүй айл” нь Sundance, Toronto-н кино наадмууд нэр дэвшиж байсан ба Венецийн кино наадмаас “Шилдэг найруулагч”-н шагнал хүртэж байжээ.

Уран бүтээлчид

Холбоотой нийтлэл

Зүүд, бодит байдлын дунд

Эзгүй айлаар тэнүүчлэх залуу, нөхрийнхөө хэрцгий дарамт дунд чимээгүй амьдрах эмэгтэй, түүний нөхөр гурвын харилцаа хаана огтлолцож хаана зөрж байгааг Ким Ки Дук “Эзэнгүй айл” киногоороо харуулдаг.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/20)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.