Буцаашгүй

Буцаашгүй

Буцаашгүй

Irréversible

2002 · 97 мин · Франц · Өнгөт · Франц хэл · Авангард, Сэтгэлзүйн триллер

Тойм

….Цаг хугацаа бүхнийг хөнөөдөг….

Энэ кино нь Аргентинд төрсөн Францын найруулагч Гаспар Ноэгийн одоогийн байдлаар оргил бүтээл нь болоод байгаа юм. Үнэнийг хэлэхэд Гаспар Ноэ киноныхоо зохиолыг бичиж, зургий нь авч, найруулж, өөрөө эвлүүлгий нь хийжээ. Амьдрал дээр болдог зүйлүүдийг л ямар ч хасаж таналгүй үзүүлж байгаа хэсгүүдээс нь болж Канны кино наадмын үеэр киноны дундуур олон хүн гарч явсан гэдэг..

Эргэлтгүй киног үзэж эхэлвэл эргэлт буцалтгүй л үзэх хэрэгтэй. Энэ бүтээл кино урлагийн хязгааруудыг зарим нэг талаараа давсан гэж үздэг. Энэ утгаараа тус кино нь урлагийн бүтээл юм (Art film гэж үнэлэгдэхийн тулд маш сайн кино байх шаардлагатай).

Энэ киноны жүжигчид үнэхээр асар их зүйлийг шаардсан, үнэмшилтэй бодит жүжиглэлтийг гаргаж ирснээрээ гайхалтай. Моника Белуччиг бид үнэхээр зоригтой сайн жүжигчин гэдгээр нь мэднэ. Түүний бүтээсэн дүрийг Николь Кидман мэтийн жүжигчид амар хийчих зүйл биш.

Эргэлтгүй хэмээх киноны үйл явдал хойноосоо урагш явна. Кристофер Ноланы Мементо (2000) кинондоо алдаршуулсан (гэхдээ анх ашигласан нь биш – 1983 оны Betrayal гэж кино байна) энэ хэв маяг нь киног улам амттай болгоно… Мэдээж та гашуун амтанд дуртай бол шүү дээ. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (5/15)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.