Фаустын хичээл

Фаустын хичээл

Фаустын хичээл

Faust (Lekce Faust)

1994 · 97 мин · Чех · Өнгөт · Чех хэл · Сюрреалист, Фантази
Найруулагч · Ян Шванкмайер
Жүжигчин · Петр Чепек

Тойм

Иоханн Вольфганг фон Гётегийн хоёр хэсэгт 1832 оны “Фауст” жүжиг, Кристиан Дитрих Граббын 1829 оны “Фауст” роман, Кристофер Марлоу-ын 1589 оны “Доктор Фаустус” жүжгүүдээс сэдэвлэн энэ киног бүтээсэн байна.

Киноны үйл явдал 1990-ээд оны орчин үеийн Чехэд өрнөнө. Кинонд ямар ч жирийн иргэн Фаустын байдалд орж болох философийн санааг илтгэсэн байж болох талтай. Фауст шидэт хүчийг олохын тулд чөтгөрт сүнсээ худалддаг. Энэ киноны жинхэнэ шидтэн нь Ян Шванкмайер юм. Түүний Фаустын домгийг өөрийнхөөрөө өвөрмөц байдлаар илэрхийлсэн байдлыг хэн ч давтаж үл чадна.

Ян Шванкмайерийн кинонууд 3-D буюу disturbing, demented, and delightful байж чаддаг юм. “Фауст” бол Шванкмайерийн хамгийн гүн утга агуулгатай кино юм. Тиймээс ч хүн болгон энэ киног сурреалист мастерийн түвшинд ойлгож чадна гэж үгүй. Кино нь өөрөөр бол дундад зууны үеэс бидний оюун ухааныг эзэмдээд байгаа чөтгөрт сүнсээ худалдах парадоксийн тухай бодрол юм. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/5)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.