Цагаан шөнө

Цагаан шөнө

Цагаан шөнө

White Nights (Le Notti Bianche)

1957 · 97 мин · Итали · Хар цагаан · Итали хэл · Романс

Тойм

“Цагаан шөнө” бол Италийн алдартай найруулагч Висконтигийн сор бүтээлийн нэг билээ. Лукино Висконти энэхүү киног бүтээснээрээ өөрийгөө Мастер гэдгээ дахин баталсан юм. Висконти үүнээс өмнө Ossessione (Үл салах бодол, 1943), La Terra Trema (Газар доргино, 1948) зэрэг бүтээлээрээ Италийн неореализмын нэгэн сод дуу хоолой болж байлаа. Гэвч энэхүү киног хийснээр реалист дүр дүрслэл биш харин ч эсрэгээрээ зүүдний мэт романтик ертөнцийг үзэгчдийн өмнө дэлгэн тавьжээ.

Магадгүй Фёдор Достоевскийн “Цагаан шөнүүд” (Белые ночи) өгүүллэгээс санаа аван хийсэн олон арван киноны хамгийн сайн нь болох энэ кинонд Марчелло Мастроянни, Мариа Шелл, Жан Маре нарын супер одод тогложээ. Мөн Жузеппе Ротунногийн шөнийн манант хотын зураг авалт бидний нүдийг баясгах нь дамжиггүй юм. Энд мэдээжээр хөгжмийн зохиолч Нино Ротаг дурдахгүй өнгөрч болохгүй. Италийн кино урлагийн нэгэн эрдэнэс болон мөнхөрсөн энэхүү кино нь магадгүй таны үзэх хамгийн романтик кино болж мэдэх юм. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Холбоотой кино

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (4/4)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

Raven-н бичил хөрөг Raven 2011.11.17 15:04

Ene minii hamgiin durtai zurchilduuntei romance aguulsan kino shu :)

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.