Райаны охин

Райаны охин

Райаны охин

Ryan's Daughter

1970 · 195 мин · Их Британи · Өнгөт · Англи хэл · Драм, Романс
Найруулагч · Дэвид Лин
Зохиолч · Роберт Болт
Зураглаач · Фредди Янг
Жүжигчин · Роберт Митчум, Сара Маилс, Жон Миллс, Тревор Ховард
Хөгжмийн зохиолч · Морис Жарр

Тойм

1916 онд Ирландад дэгдсэн Улаан өндөгний баярын бослогын үеэр бяцхан ирланд тосгоны залуу эхнэр британи цэрэгт дурлана. Эх нутагт нь англичуудыг эсэргүүцэх үзэл ид дэлгэрч байхад энэ нь түүнд яавч сайн юм авчрахгүй...

Энэ киноноос өмнө Линий бүтээсэн гурван кино олныг шуугиулж, гойд амжилт авчирсан тул найруулагчаас хэтэрхий ихийг хүлээж байсан үзэгч, шүүмжлэгчид эл киног ихэд өөнтөглөн хүлээж авчээ. Гэхдээ Лин найруулагчийг 10 гаруй жил кино хийхгүй байхад хүргэж, сэтгэлээр унагасан тэр их шүүмжлэл цагийн эрхээр замхарч "Райаны охин"-ыг гоц гайхамшигтай биш ч аргагүй сайн бүтээл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Ирланд нутгийн үзэсгэлэнг хальснаа буулгасан чадварлаг бүтээлүүдийн нэгийн хувьд уг кино мөн шилдэг зураглалын төрлөөр хэд хэдэн кино наадмаас шагнал хүртжээ.

Уран бүтээлчид

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.