Миний эцэг, миний эзэн

Миний эцэг, миний эзэн

Миний эцэг, миний эзэн

Father and Master (Padre Padrone)

1977 · 114 мин · Итали · Өнгөт · Итали хэл · Драм, Неореалист

Тойм

Тавианийн ах дүүсийн 1977 онд Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн уг кино нь тун энгийн хэрнээ хүчтэй өгүүлэмжтэй бүтээл билээ. Энэхүү сор бүтээлд шаардлага өндөр, хэрцгий эцгийн эрхшээлээс зугтсан Гавино Ледда хэмээх эрийн бодит түүхийг өгүүлэх болно. Сардин арал дээр өсөж торних бяцхан хөвгүүнийг малчин эцэг нь хүмүүжүүлэх ганц аргаа зодож, нүдэх гэж ойлгосоор иржээ. Өнөө үед хүмүүсийг цочирдуулж мэдэх ч уг кино хүмүүний мөн чанарыг ажих нэгэн найраглаг баримт гэлтэй.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 10 сэтгэгдэл байна

bataasan-н бичил хөрөг bataasan 2012.03.09 23:50

Nzuudaa kino ni shuud uzdeg bolchuulna tanai site tasarlaa

Enghebatu-н бичил хөрөг Enghebatu 2012.03.10 10:20

Чи болгоод өгөөч? :P

Sumiya-н бичил хөрөг Sumiya 2012.03.14 11:51

Киног шууд үзүүлэх биш киноны мэдээллийг л өгдөг байхад болно. Залуус таалагдсан сонирхсоноо өөрсдөө олоод үзэх хэрэгтэй. Үзүүлдэг болгох дээрээ хүрвэл тодорхой үнэ төлбөртэйгээр. Энэ урлагыг үнэгүйдүүлж болохгүй.

ike-н бичил хөрөг ike 2012.03.14 21:53

Бид эрхийг нь аваагүй л бол ямар нэгэн кино энэ саит дээр үзэхээр тавихгүй.

baagii-н бичил хөрөг baagii 2012.03.16 11:12

Хамгийн гол нь сонгодог киноныхоо тухай болон үзсэн кино дээрээ дүгнэлт хийж харилцан бие биедээ санал солилцож байвал ямар байна вэ? Хүн бүр тэр киног өөр өөр өнцөгөөс харна шүү дээ

blackrock-н бичил хөрөг blackrock 2012.03.16 14:34

Сумъяатай санал нэг байна. Ер нь бол үзэхийг хүссэн киногоо өөрөө олоод үзэх л хэрэгтэй. Яаж олохоо мэдэхгүй байвал уу? Асуу.

Баагий, тийм ээ, хүн бүр өөр өнцөг, түвшинд байгаа учраас янз бүрээр л ойлгоно. Гэхдээ ухаалаг маргаан өрнүүлье гэхэд дуртай байна. Бичээд байгаарай.

blackrock-н бичил хөрөг blackrock 2012.03.16 14:38

Хэлэлцүүлгийн талаар нэг тэмдэглэл: "Тэнэг кино", "гоё кино" гэж бичих хэнд ч хэрэггүй. Харин тэр киноны юу нь таалагдсан эсвэл юу нь дургүй хүргэсэн, ямар учраас заавал үзэх ёстой чухал кино болох, эсвэл яагаад цагийн гарз болох талаар хувийн бодлоо боловсоноор бичвэл өгөөжтэй.

thephenomenal-н бичил хөрөг thephenomenal 2012.03.18 21:09

Киногоо эндээс шууд үзнэ гэхээр ажиллуулж байгаа хүмүүст нь бас их ажилгаатай байх шүү.. Зарим киног олж үзэхэд хүртэл хэцүү олдохгүй байхад эндээс шууд үзэх, за бүр орчуулгатай үзнэ гэдэг боломжгүй.. Яахав гаргалаа гэж бодоход чанар, орчуулга гээд бас л төвөгтэй.. Франц, Итали киног яаж англи сабтай болгох юм бол гээд, миний хувьд шал дэмий санагдах юм.. Одоо байгаа байдал нь өөрөө хангалттай кино урлагийг хүмүүст хүргэж байгаа шүү.. Харин сэтгүүл буландаа ахиухан мэдээ оруулаад байвал сайхан байна даа..

AltanKhalis-н бичил хөрөг AltanKhalis 2012.03.19 07:51

@thephenomenal Баярлалаа. Гэхдээ бид цаашид аль болох олон киног шууд үзэхээр тавих гэж ажиллаж байна. Цаашид сэтгүүлийн хэсэгт ахиухан мэдээ оруулнаа. Хэрвээ та өөрөө хүсвэл, сэтгүүлийн хэсэгт артхаус чиглэлийн киноны мэдээг ч оруулж болох юм.

AltanKhalis-н бичил хөрөг AltanKhalis 2012.03.19 07:52

artfilm.mn хуудаснаас шууд үзэх боломжтой киноны жагсаалт http://artfilm.mn/list/29/

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.