Гаталга

Гаталга

Гаталга

Paar (पार)

1984 · 126 мин · Энэтхэг · Өнгөт · Хинди хэл · Драм
Найруулагч · Гаутам Госэ
Зохиолч · Гаутам Госэ
Жүжигчин · Насируддин Шах, Шабана Азми

Тойм

Раи, Гатак нарын домогт бенгал найруулагчдын оюуны хувьсгал, реалист өгүүлэхүйн өвийг үргэлжлүүлэгч өнөө цагийн нэрт бангла найруулагчдын нэг Гаутам Госэгийн олонд хамгийн их танигдсан бүтээл.

Кинонд энэтхэг кинонд түгээмэл байх нийгмийн тэгш бус байдал, баян ядуусын зөрчлийг харуулах авч амьдрал ямартаа ч үргэлжилдэг, бүх зүйл зуурдын, хүн ямар ч зовлонг гэтэлж гардаг гэх дорнын амарлингуйн хандлага дэвсгэр санаа нь болжээ.

Кинонд нийгмийн доод гарвалаасаа болж нүд үзүүрлэгдэн хавчигдах эрийн дүрийг чадварлаг бүтээсэн Насируддин Шах энэхүү дүрээрээ Венецийн кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн юм.

Уран бүтээлчид

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.