Амьдрах үлгэрлэл

Амьдрах үлгэрлэл

Амьдрах үлгэрлэл

Design for Living

1933 · 91 мин · АНУ · Хар цагаан · Англи, Франц хэл · Романтик комеди

Тойм

Уран бүтээл бидний өмнө дэлгэрэх мөчид тэнгэрийн төрхт гол дүрүүд маань унтаж буй нь харагдана. Францад амь зуун яваа 2 америк эр буюу үнэндээ тун сайн найзууд болох зураач Жорж (Күпер), жүжгийн зохиолч Томас (Марч) нар галт тэрэгний тасалгаан дотор унтан байхуйд сониуч, сэргэлэн, саваагүй амьтан болох Жильда сэм орж ирнэ...

Эрнст Любичийн “Амьдрах үлгэрлэл” кино нь тачаангуй бүтээл гэж юу гээчийн бодит биелэл – бахдам баясгалантай, романтик, сэтгэл адгам хэдий ч баяслын туйлыг та энэ киноноос мэдрэх болно. Кино гагц тачаангуй биш юм. Энэ нь шинийг эрэлхийлэгч, зоримог, зальжин, наалинхай, гашуун, аагтай бүтээл. Олон судлаа чид уг киног Холливудын киноны агуулгын хорио тавигдахаас өмнөх үеийн шедевр гэж нэрлэдгээс гадна префеминист жишиг бүтээл гэх нь бий. Уянгалаг, хэрсүү хошигнолоороо бусдаас ялгагдах Любичийн өвөрмөц бүтээлүүдийн нэгт тооцогдох уг уран кино нь гүйлгээ ухаантай зохиолч Бен Хекттэй хамтарсан анхны бүтээл агаад хойшид хоёр уран бүтээлчийн хамтарсан домогт замналыг тавьжээ.

Ихэнх романтик комедид илрэх ménage à trois (менаж-а-труа) буюу Фредрик Марч, Гэри Күпер, Мириам Хопкинс нарын харилцааг өрдөх үйл явдлыг аяг хөөргөх мэдрэмжийн үүднээс уг кинонд харуулсан нь тухайн үеийнхээ ямар ч кинотой адилгүй болжээ. 1934 онд Жозеф Брийн өөрийн Скюэрсуилл хүмүүжлийн үр дагавар болсон хатуу чанд хэв маягийг Холливудад утга агуулгын хяналтын хороо байгуулан манах болсноор хайрын гурвалжинг ийн зайдан аягаар дүрсэлсэн кино олон жилийн турш дэлгэцийг мялаасан нь үгүй.

"Амьдрах үлгэрлэл" кинонд ганц л зүйл тодоос тод: хүсэл тачаал хоёр хүйсийн дунд хуваагдах хуваагдахдаа нэг тийш хэлбийлгүй тун тэнцүүхэн байж болох юм гэдэг санаа. Хэдий орчин үед хаа сайгүй л ийм байгаа ч 1933 ондоо бол дэндүү зоримог бүтээл гэдгийн нэг илрэл энэ. Эмэгтэйчүүд хөх чоно, харин залуус романтик улаан малгайт байж болох юм биш үү?

Гэвч эцсийн эцэст энэ бүтээл маань хямдхан инээдээр ам мурийлгах ший, эсхүл секс тачаалын бурангуй байдлыг цаагуураа муулсан номнолын аль нь ч биш бөгөөд харин хүмүүний хүсэл тачаал, зориг тэмүүллийн тунхаглал ажээ. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Холбоотой кино

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (2/2)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.