Дотроосоо хийсэн ажил

Дотроосоо хийсэн ажил

Дотроосоо хийсэн ажил

Inside Job

2010 · 120 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Баримтат, Улстөрийн
Найруулагч · Чарльс Фергюсон
Продюсер · Одри Марpс, Чарльс Фергюсон
Зохиолч · Чарльс Фергюсон
Өгүүлэгч · Мэтт Деймон

Тойм

2008 онд АНУ-с эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал одоогоор дэлхийн бүх улс орнуудыг хамарсан асар том санхүү-эдийн засгийн системийн хямрал болон өрнөж одоо хир үргэлжилсээр чухам юунд хүргэх нь тодорхойгүй байсаар байгаа билээ. Энэ хямрал зөвхөн эхэн үедээ дэлхийн нийт эдийн засагт 20 триллион долларын хохирол учруулж олон арван сая хүмүүс орон сууцууд, ажлын байруудаа, мөнгөн хадгаламжуудаа алдсан юм. Энэхүү баримтат кинонд 1929 оны Их хямралаас ч илүү гүн гүнзгий, асар их үнэ өртөгтэй нь улам бүр тодорхой болж байгаа одоогийн энэхүү хямралыг үүсгэсэн уг шалтгаанууд, холбогдох баримт нотолгоонуудыг нарийн шүүн судалдаг.

Энэ баримтат кинонд дэлхийн мөнгө - санхүүгийн системийг тодорхойлогч зарим гол хүмүүс, топ улстөрчид ба нэрт сэтгүүлчдээс авсан телеярилцлагууд мөн бусад олон олон баримт, нотолгоонуудад үндэслэж дэлхийн санхүүгийн төв болсон Уолл Стриитэд бүхэл бүтэн гэмт бүлэглэлүүд хэрхэн үүсч гарч ирж эцэстээ тэд улстөрчдийг цаашлаад банк-санхүү, эдийн засгийг зохицуулах үүрэгтэй төрийн байгууллагуудыг хүртэл худалдан авсан байгаа бодит үнэнийг дэлхийн дахинд дэлгэсэн юм.

Мөн одоогийн энэ "чөлөөт зах зээлийн эдийн засгийн шинжлэх ухааныг" хүртэл далдуур худалдан авч нийгмийн ухаан, эдийн засгийн боловсрол нэрийн дор чухам юуг нэвтрүүлж байгаа тухай аймшигт үнэнийг бидний өмнө дэлгэж байна.

Энэхүү баримтат кино нь АНУ, Баруун Европт жинхэнэ шуугиан тарьж нийгмийн олонхийн гайхшрал, эгдүүцлийг төрүүлсээр байгаа ажээ... Энэ кино одоогоор Канн, Торонто, Тельюраид, Нью-Йоркын кино наадмуудын баримтат киноны тэргүүн шагналууд, 2011 оны баримтат киноны Оскар-ыг авсан байна. - ubman.mn (зохиогчийн зөвшөөрөлтэй оруулав)

Уран бүтээлчид

Холбоотой кино

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.