Салалт

Салалт

Салалт

A Separation (جدایی نادر از سیمین)

2011 · 123 мин · Иран · Өнгөт · Перс хэл · Драм

Тойм

Берлиний кино наадмаас шилдэг киногоор шалгарч "Алтан баавгай" хүртсэн анхны иран кино. Гол дүрийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний "Мөнгөн баавгай" мөн хүртэж, гурван "баавгай"-н эзнээр тодорсон тус наадмын түүхэн дэх анхны кино.

14 жил хамт амьдарсан хос эхнэр Симинийх нь хилийн чанадад амьдрах шийдвэрээс болж хоёр тийш болохоор шийдэж байгаагаар кино эхэлнэ. Нөхөр Надир нь нас өндөр, өвчтэй аавыгаа асарч нутагтаа үлдэхийг хүснэ. Харин Симин өсвөр насны охиноо орхиод явж зүрхлэхгүй. Энэ зуур Надир зутруухан амьдралтай гэрийн эзэгтэй Разияг гэрийн үйлчлэгч болон аавынхаа асрагчаар ажилд авна. Гүн сүсэг бишрэлтэй Разия хурц ааш, түргэн ууртай нөхөртөө шинэ ажлынхаа талаар хэлж чадахгүй. Түүнийг нөхрийнх нь өр зээл, бяцхан охиных нь баталгаагүй ирээдүйгээс гадна ажил олгогчоосоо нуусан хэвлий дэх үр нь шаналгана...

Ираны нийгмийн дунд давхаргын эгэл жирийн хүмүүсийн амьдралаар дамжуулан ертөнцийн хаана чиг л байх гэр бүлийн зөрчил, эцэг эх, үр хүүхдээ гэх сэтгэлийг энэ кинонд өгүүлжээ. Гэхдээ Фархадигийн уран нарийн, элдэв чимэггүй найруулгын ачаар үзэгч дүрүүдийн хэнийх нь ч талд орох эрхгүй болж, бүгдийг нь ойр дотны хүн шигээ ойлгох болно.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Салалт (2011)

"Алтан хальс" холбооны ерөнхий зөвлөх, урлаг судлаач Ж. Бодьбаатар Ираний найруулагч Асгар Фархадигийн "Салалт" киноны тухай

Сайн муугийн дэнс

Аббас Киаростами тэргүүтэй Ираны өмнөх үеийн найруулагчид харилцан яриа, өрнөлөөр дутмаг, баримтат хүүрнэл киноны заагийг үгүй хийсэн гэмээр, бясалгагч шинжтэй кинонуудаараа дэлхийн кино урлагт танигдсан бол Фархади өмнөх үеийн найруулагчдаасаа арай өөр байдлаар өөрийгөө тодорхойлжээ.

Үзэгчдийн үнэлгээ (5/13)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.