Азийг нөмөрсөн шуурга

Азийг нөмөрсөн шуурга

Азийг нөмөрсөн шуурга

Storm Over Asia (Потомок Чингис Хана)

1928 · 130 мин · ЗХУ · Хар цагаан · Орос хэл · Дуугүй · Баримтат драм, Драм, Үзэл суртлын
Найруулагч · Всеволод Пудовкин
Жүжигчин · Борис Барнет

Тойм

Зөвлөлтийн суут кино найруулагч Всеволод Пудовкины хувьсгалын гурвал (трилоги)-ын сүүлч нь болох “Азийг нөмөрсөн шуурга" буюу "Чингис хааны удам” кино 1928 онд бүтээгдсэн бөгөөд дуугүй киноны хамгийн хүчтэй бүтээлүүдийн нэгд тооцогддог. Бүтээлч эвлүүлэг, мастер найруулга, хүчирхийллээр дүүрэн хүчтэй оргил үе нь кино түүхнээ мартагдашгүй бүтээл болгож чадсан учраас өнөөг хүртэл дэлхийн, тэр дундаа барууны кино сонирхогчдын дээдэлдэг бүтээл хэвээр байна.

Уг киноны үйл явдал Монголын улаан хувьсгалын эхэн үе буюу 1920-иод оны үед хамаарах бөгөөд хөрөнгөтөн гадаад худалдаачны эсрэг тэмцсэнээсээ болж хот айлаасаа хөөгдсөн анчин эр Баяр орох орон, оочих аягагүй хэрэн явсаар хувьсгалын үйл хэрэгт орж, партизан болж улмаар удирдагч болно. Сонирхуулахад, энэхүү бүтээлд мэргэжлийн жүжигчид биш эгэл буриад монголчууд тоглосон байдаг юм.

Оксана Булгакова хэмээх шүүмжлэгч хэдий киноны үйл явдал Буриад Монголд өрнөж байгаа хэдий ч киноны өнгө аяс тэр чигтээ орос юм хэмээсэн байдаг. Тухайн үедээ ч Орост болон нэн ялангуяа Германд Орос үндэстэн нь Славян зөөлөн дөлгөөн чанар, Татар-Монголын зэрлэг харгис чанарын холимог зан чанартай ард түмэн хэмээн үздэг байжээ.

Кино байгалийн дүрслэлээр эхэлдэг. Монгол гэхээр өргөн уудам тал санаанд ордог тул кино тал, тэнгэрийн зураг авалтаар эхэлж улмаар уул толгод, хад цохион дээрх сийрэг ой тайга руу шилжих болно. Гэвч Пудовкины “Эх” болон уг киноны аль алин дээр ерөнхий зураглаачаар ажилласан Анатолий Головня ийн дурсжээ: “Эх” кинон дээр байгаль найраглаг халилтын үүргийг гүйцэтгэж байсан бол “Чингис хааны удам” кинонд сэтгэлзүйн хүчтэй нөлөөлөл үзүүлэх зорилготойгоор дүрслэгдсэн тул юу юуны өмнө киноны үйл явдалдаа захирагдсан юм.

Кино эхлэхэд байгалийн зураглалаас гадна өргөн өнцгийн зураг авалтаар Монгол гэр, адууны зэл, адуу унасан жижиг хүмүүс харагдах аж. Киноны эхний хэсэг дээр явах хөгжим нь “Ертөнцийн үүсэл” нэртэй байгаа нь киног туульсын чанартай хийхээр зорьсон нь илт юм. Пудовкины дуртай сэдэв болох эцэг-эх-хүү гэсэн гурвал дүртэй тодорхой нэгэн айл гэрээс энэ киноны өрнөл эхэлдэг. Ийнхүү энэхүү туульслагч хүчирхийлэлт эвлүүлэгт бүтээл цааш сонирхолтойгоор өрнөх болно.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Шатрын халуурал

Всеволод Пудовкиний "Шатрын халуурал" киног үзээд бичсэн "кино эссе". Мууранд дуртай бол энэ киног үз. Шатард дуртай бол бас үз. Инээх дуртай бол бүр ч үз.

Үзэгчдийн үнэлгээ (3/3)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.