Дежа Вү

Дежа Вү

Дежа Вү

Déjà Vu

2011 · 10 мин · Монгол · Хар цагаан, Өнгөт · Монгол хэл · Абсурд, Авангард, Богино хэмжээний

Тойм

Хаа нэгтээ хэн нэгэн, юу ч юм нэгэн зүйл хийх бүрт тэд мэдрэх аж.

Тэртээх алсын говьд, ертөнцийн хязгаарт, соёл иргэншилийн зогсолтын цэгт эсвэл магадгүй ертөнцийн цээжинд нэгэн эртний овог амьдардаг. Эргэн тойрон элс хайрга, чимээгүй, аниргүй, амгалангийн эсвэл ихарангатсан балгас суурингаас өөр хөдөлгөөнгүй мэт. Энэ л газар Монгол хэмээх нэртэй хүн сүрэг, овог аймаг олон зуун жил оршин тогтносоор.

Тэд бусдын адил чулуугаар оромж хийсэнгүй, тэд амьтны үс ноосоор дээврээ бүтээн тэдгээр амьтдынхаа сүү, махаар голоо зогоон иржээ. Оршин буй энэ овогт хүний зовлон яг л үндсэн хэлбэрээрээ бусдын адил байх буй за.

Уурлана, инээнэ, тэмцэнэ, бие биенээ барьж иднэ, үзэн ядна, нэгдэн нийлнэ, эргээд урвана шарвана. Энэ л хүний амьдарлын эгзэгтэй, ээдрээтэй агшинд хаа нэгтээгээс удирдах мэт эсвэл хэн нэгэн бүх ертөнцийг засварлах мэт эсвэл буцаан эргүүлэх мэт зүйл хүн бүрт мэдрэгдэх, ажиглагдах ажээ. Энэ бол хүн хэмээх амьтанд л үзэгдэн мэдрэгддэг байж болох, түүнийгээ илэрхийлэн хэлдэг болохоор тэгэж бодогддог ч байж магад. Юутай ч энэ кино маань хүний өөрийнх нь ухамсараас үл хамааран харагдан мэдрэгдэх зүйлийн (Дежа Вү) талаар илэрхийлэхийг зорьсон билээ.

Киноны гол дүр Дорж маань амьдралд юм бүхнийг оролдож мөн оролцож явсан хүн болж таарна, гэтэл түүний бага насны дүр нь түүнд байнга үзэгдэх аж. Магадгүй хүүхдийн дүр л биднийг төөрөлдүүлэх эсвэл төөрөлдсөн бидний асуултыг нэгэн зүгт чиглүүлэх боловуу хэмээн найдана.

Энэхүү үл ойлгогдох үзэгдэл, мэдрэмжийг ойлгохын тулд бид өөрсөд рүүгээ, эд эс бүр лүүгээ, орчин ахуй, говь талын элс хайрга, мод чулууны ширхэг бүр лүү, зорилго чиглэл, зөн совин, мэдрэмж сэрэхүй лүүгээ эргэн харах хэрэгцээ, хүсэл эрмэлзэл байна гэж хэлнэм.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Дежа Вү (кино зохиол – арт хаус )

"Дежа Вү" киноны зохиол

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/7)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.