Анарын өнгө

Анарын өнгө

Анарын өнгө

Color of Pomegranates (Նռան գույնը)

1968 · 78 мин · ЗХУ · Өнгөт · Армян хэл · Авангард, Намтарчилсан, Түүхэн
Найруулагч · Сергей Паражанов
Жүжигчин · Софико Чиаурели

Тойм

Эхлээд “Саят Нова” дараа нь “Анарын өнгө” гэж нэрлэгдсэн энэ бүтээл нь кино урлагийн сан хөмрөгийн томоохон эрдэнэсүүдийн нэг.

Зөвлөлт-Армяны алдарт найруулагч Сергей Паражанов хийсэн кинонуудаасаа болж Зөвлөлт засгаас хорих ялаар шийтгүүлж байлаа. Бидний толилуулах гэж буй энэхүү кино нь Армяны 18-р зууны үеийн яруу найрагч Саят Новатай холбоотой. Холбоотой гэж хэлсний учир нь Паражанов яруу найрагчийн амьдралыг энгийнээр биш яруу найраглаг, уран дүрслэлийн байдлаар илэрхийлсэнд байгаа юм.

Нэг зүйл үнэн нь кино урлагийн түүхэнд аллегори, символизмоор тус кинотой эгнэх нь үгүй. Армян аж ахуй, үүх түүхийг сонирхсон хэнбугай ч, бас киног жинхэнэ урлаг талаас нь сонирхогч хэн ч гэсэн энэ киног үзэх хэрэгтэй болов уу.

Хэн кино заавал ямар нэг үйл явдал өрнүүлж, хүнд ямар нэг зүйл хэлэх ёстой гэж хэлсэн юм бэ? Цэвэр урлагтай адил киногоор ч хүний тайлбарлаж боломгүй хамгийн гүн мэдрэмжүүдэд хүрч чадна. Магадгүй та энэ киног үзсэнээр киног “үзэх” таны билгийн мэлмий нээгдэж мэдэх юм. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (4/4)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.