Лиля үүрд мөнх

Лиля үүрд мөнх

Лиля үүрд мөнх

Lilya 4-Ever (Lilja 4-ever)

2002 · 109 мин · Дани, Швед · Өнгөт · Орос, Швед хэл · Драм
Найруулагч · Лукас Мүдиссон
Зохиолч · Лукас Мүдиссон
Жүжигчин · Оксана Акиньшина, Артем Богучарский
Хөгжмийн зохиолч · Натан Ларсон

Тойм

“Лиля үүрд мөнх” бол Шведийн найруулагч Лукас Мудиссоны баргар, дэндүү реалист орчин цагийн шедевр юм.

Мудиссоны хамгийн эхний кино болох лесби охидын тухай өгүүлэх “Fucking Amal” байжээ. Энэ киног гарах даруйд аугаа найруулагч Ингмар Бергман “Залуу мастерийн сор бүтээл төрлөө” хэмээн шагшиж байсан юм. Мудиссоны “Fucking Amal”, “Together” хэмээх эхний хоёр кино нь өөдрөг, хүнлэг шинж чанартайгаараа онцлогтой. Гэвч түүний дараачий...н бүтээл, энэхүү “Лиля үүрд мөнх” кинонд өөдрөг гэхээр зүйл бараг үгүй. Хүмүүс үхтлээ гайхсан нь ойлгомжтой…

Лиля бол 16 настай охин. Тэрээр Оросын нэгэн хотод амьдарна. Түүнд ганц л хүсэл мөрөөдөл бий. Гадаадад очиж сайхан амьдрах. Гэвч эцэст нь хаана ч очсон бүх зүйл ав адилхан гэдгийг ухаарах болно.

Хүмүүнлэг үзэл энэ киноноос үнэртэхгүй боловч баргар ширүүн амьдралыг харуулснаар хүмүүсийн сэтгэл дэх хүмүүнлэг сэтгэлийг өрдөж өгөх юм.

17 настай жүжигчин Оксана Акиньшина, 14 настай Артем Богучарский нар энэ кинонд гайхалтай дүрийг бүтээнэ. Тэд бодит амьдрал дээрх ийм хувь тавилантай хүмүүсийн төлөөлөл болж чадна. Дашрамд хэлэхэд энэхүү киноны гол дүрийг бодит амьдрал дээрх нэгэн охины амьдрал дээрээс сэдэвлэн бүтээсэн юм. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Холбоотой нийтлэл

Эрс тэсийн гүн рүү ширтэгч дуран

Барууны хэвлэлүүдэд Ингмар Бергманаас хойш Шведээс төрсөн хамгийн онцгой найруулагч гэж шуугидаг Лукас Мүдиссон кино урлагт хөл тавихаас өмнө яруу найрагч, зохиолч байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй. 1969 онд Шведийн жижиг хотод төрж, өссөн тэрээр “Аянга хаана буух нь хамаагүй” нэрт яруу найргийн анхны түүврээ 18 насандаа гаргаж байжээ.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/15)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

Raven-н бичил хөрөг Raven 2011.11.17 14:43

Kinonii tugsguld Lilya guuren deerees usrex ued Rammstein hamtlagiin Mien herz brent duu yavj bna le , nice song,

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.