Унтлагын өрөөнд

Унтлагын өрөөнд

Унтлагын өрөөнд

In the Bedroom

2001 · 130 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Гэмт хэрэгт, Драм
Найруулагч · Тодд Фильд
Продюсер · Тодд Фильд
Зохиолч · Тодд Фильд
Жүжигчин · Том Уилкинсон, Сисси Спейсек, Мариза Томей, Ник Стал
Хөгжмийн зохиолч · Томас Ньюман

Тойм

Торонд орсон хос хавчны багахан зайг загасчид "унтлагын өрөө" хэмээн егөөдөн нэрлэх бөгөөд баригдсан хоёр аажмаар нэгэндээ дасдаг гэх. Ганц хүүгээ алдсан Фоулерийнхэнд чухам ийм л сонголт үлджээ. Хүү нь хоёр хүүхэдтэй, эгчмэд бүсгүйтэй дотноссоны гайгаар бүсгүйн хартай, балмад нөхрийн гарт амиа алдана. Гэтэл аллагыг нүдээр үзсэн хүн байхгүй учир гэмтэн эрх чөлөөтэй сэлгүүцэж, шаналсан эцэг эхийн шархыг хоржоонтойгоор маажилна...

Андре Дөбюсийн "Аллага" өгүүллэгээс сэдэвлэсэн энэ кино таван "Оскар"-т дэвшиж, олон шүүмжлэгчийн 2001 оны шилдэг кинонууд жагсаалтад багтжээ.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.