Хүчин

Хүчин

Хүчин

Straw Dogs

1971 · 117 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Триллер
Найруулагч · Сэм Пекинпа
Зохиолч · Сэм Пекинпа
Жүжигчин · Дастин Хоффман, Дэвид Уорнер

Тойм

Дэлхийн хоёрдугаар дайнд алба хааж явсан вестерн кинонуудаараа алдартай Сэм Пекинпа найруулагчийн нөлөөлөл Мартин Скорсесе, Жон Вүү, Квентин Тарантино, Клинт Иствүүд, Парк Чан-Вүүк, Такеши Китано, Дэвид Финчер нарын уран бүтээл дээр илт мэдрэгддэг.

Дэрсний ноход бол Пекинпагийн гарсан даруйдаа хурц шүүмжлэлт өртөж байсан кинонуудын нэг юм. Шүүмжлэгчид энэ киног үзсэнийхээ дараа ёс суртахуунгүй, байж боломгүй юм хэмээн шуугиан тарьж, Пекинпаг харааж, олон үгээр идсэн гэдэг. Үнэндээ Пекинпагийн энэхүү сор бүтээл (masterpiece) дээр бодит амьдрал дээр ёс суртахуунт хүмүүс юу хийх ёстой вэ тэр зүйлсийг л хийдэг.

Дэрсний ноход кинонд Дастин Хоффман чинээлэг математикчийн дүрд тоглох болно. Сюзан Жорж бол түүний үзэсгэлэнтэй Англи эхнэр… Энэ киног Англид хийсэн бөгөөд гаргахыг хориглосон байдаг. Америкт Х рэйтингтэй гаргаж байсан бөгөөд одоогийн стандартаар бол PG-13 (13-аас дээш насны хүмүүст зориулсан) рэйтингтэй.

“Галзуу Сэм”, “Цуст Сэм” гэж алдаршсан Пекинпа энэ киногоороо хүний далд ухамсрын түвшин дэх ил гаргаж, хүлээн зөвшөөрөхийг хүсэхээргүй тэрхүү нууц зүйлийг хутгаар сийчэн гаргаж ирэх болно… Хардалт, өшөө авалт, хүсэл тачаал ямар ч хүнийг хоромхон зуур араатан болгон хувиргана. Бидний цусан дахь араатны авир араншин хэзээ ч арилахгүй… - Ike Cinecult

Уран бүтээлчид

Холбоотой кино

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (4/4)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.