Шүүх ажиллагаа

Шүүх ажиллагаа

Шүүх ажиллагаа

The Trial (Le procès)

1962 · 118 мин · Баруун Герман, Итали, Франц · Хар цагаан · Англи хэл · Драм

Тойм

Орсон Уэллсийн “Иргэн Кэйн”-ийг шүүмжлэгчид, уран бүтээлчид бүх цаг үеийн хамгийн аугаа кино хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ. Тэгвэл Орсон Уэллс “Шүүх” киногоо өөрийнхөө хамгийн сайн кино болсон гэж үздэг байжээ. Франц Кафкагийн 1925 оны аугаа зохиол “Шүүх”-ийг уншсан хүн бий бол энэ киног бүр үзэх хэрэгтэй юм.

Энтони Перкинс Кафкагийн алтер-его болох Жозеф К. (Кафка байж болох)-ийн дүрд төгс тохирсон жүжигчин гэдгийг та энэ киноны талд хүрээд ойлгох болно. Киноны зураг авалтыг Европт хийсэн бөгөөд “Иргэн Кэйн” хэмээх киногоороо алдартай Орсон Уэллс уг киногоороо өөрийнхөө суу билгийг дахин нэгэнтээ баталсан юм.

Орсон Уэллс Жозеф К. буюу буруугаар гүтгэгдсэн гол баатрын гадаад орчноосоо хэрхэн хөндийрсөн байдлыг илэрхийлсэн гайхалтай зураглалуудыг энэ кинондоо гаргаж ирсэн байна. Магадгүй харагдах байдлын хувьд хамгийн гайхалтай кинонуудын нэг байж болох юм. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (3/3)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 2 сэтгэгдэл байна

Bayarkhuu.D-н бичил хөрөг Bayarkhuu.D 2014.02.13 16:22

Өчигдөр номыг нь уншиж дууссан. Киног нь татаж үзнэ ээ.

Bayarkhuu.D-н бичил хөрөг Bayarkhuu.D 2014.02.13 16:24

Ашгүй бас кинотой юм байна. Ядаж байхад "Иргэн Кэйн"-ий найруулагчийн бүтээл юм байна. Янзтай!

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.