Үдийн таван цагт

Үдийн таван цагт

Үдийн таван цагт

At Five in the Afternoon (ساعت پنج عصر)

2003 · 105 мин · Иран, Франц · Өнгөт · Перс хэл · Драм

Тойм

Талибаны засаглал нурсны дараахь Афганистан орон. Бүх зүйл эхэлж буй мэт боловч огт шинэ юмгүй орчин. Хот суурин төдийгүй хүмүүсийн оюун ухаан хүртэл нурангин дунд байх үед Ногрэ бүсгүй өөр ертөнцийг төсөөлнө. Барууны маягийн хувцас, гоёл сонирхож, ид насандаа яваа эрчүүдийн адил сурч боловсрохыг хүснэ. Бүр Афганистаны Ерөнхийлөгч болох сон гэж мөрөөднө...

Каннын наадмын шүүгчдийн тусгай шагнал хүртэж, шилдэг бүтээлийн дээд шагналд нэр дэвшсэн энэ кино Талибаны засаглал нурж, НАТО-гийн хүчин Афганистанд нэвтэрсний дараа тус улсын нутагт хийгдсэн анхны кино юм. Киноны зураг авалтад Самира Махмальбафийн тэр үед 14 настай байсан дүү охин Хана нь тусалж, нас биед хүрсэн эмэгтэй хүн явж болохооргүй газарт нууцаар зураг авчээ. Хожим тэрээр эгчийнхээ кино бүтээх явцыг өгүүлсэн баримтат кино бүтээсэн байна. Энэхүү киноны нэр Федерико Гарсия Лоркагийн нэгэн шүлгийн мөр юм.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.