Үрслэгч

Үрслэгч

Үрслэгч

Ankur (अंकुर)

1974 · 125 мин · Энэтхэг · Өнгөт · Хинди хэл · Драм
Найруулагч · Шьям Бенегал
Зохиолч · Шьям Бенегал
Жүжигчин · Шабана Азми, Анант Нааг

Тойм

1950-иад онд өмнөд Энэтхэгийн Андра Прадеш мужид болсон бодит явдлаас сэдэвлэсэн кино. Азми, Нааг нарыг хүндтэй жүжигчдийн эгнээнд нэгтгэсэн энэ кино Бенегал найруулагчийн анхны бүтээл юм.

Лакшми (Азми) дүлий нөхрийн хамт амьдардаг, тосгоны ядуу бүсгүй. Суряа (Нааг) тосгоны хамгийн чинээлэг айлын ганц хүү. Суряа эцгийнхээ найзын охинтой сүй тавьсан ч гэрлэх ёслолыг хүлээж ядан, бэлгийн дур хүслээ тэвчиж чадахгүйд хүрнэ. Энэ үеэр тэднийд зарцлагдахаар ирэх Лакшмийг Суряагийн шунасан, өдсөн харц угтана...

Хүний сэтгэл зүйн зөрчил, нийгмийн хүлээсийн тухай өгүүлэх энэ кино дотоод, гадаадын хэдэн арван шагнал хүртэж, шилдэг киногоор хүлээн зөвшөөрөгдсөний дотор 24 дэх удаагийн Берлиний кино наадамд "Алтан баавгай"-д нэр дэвшчээ.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.