Хилэнцийн мандалт

Хилэнцийн мандалт

Хилэнцийн мандалт

Scorpio Rising

1964 · 29 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Авангард, Богино хэмжээний, Сюрреалист, Эксперименталь
Найруулагч · Кеннет Энгер

Тойм

Домогт авангард кино уран бүтээлч Кеннет Энгерийн хамгийн хүчтэй бүтээл. Зарим нэгний үздэгээр анхны пост-модернист кино бүтээл. Мотоциклчдын сэтгэлгээ, католик шашин, нацизм, үхэл зэрэг өргөн цар хүрээний сэдвийг богино хэмжээний энэхүү кинонд хүчтэй хийгээд нууцлагаар хөндсөнийг анхаарууштай. Хэдий андерграунд кино ч энэ кино хожуу үеийн том найруулагчдад нөлөөлсний гол жишээ нь Мартин Скорсезе юм.

Гол дүрийн жүжигчин Энгерийн нотолсноор киноны үеэр хагас галзуурлын байдал үүссэн гэдэг. Магад тиймээс Энгер гол дүр Хилэнцийг кинонд Есүс Христ, Адольф Хитлер, Албин чөтгөртэй зүйрлэсэн биз ээ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Авангард кино

Франц хэлнээ avant-garde хэмээх үг нь дайны талбар дээр оройлох үүрэг гүйцэтгэгч “давшигч салаа” гэсэн утгыг илэрхийлдэг. Урлагт тухайн цаг үедээ авангард чиглэлийн хэмээгдэх уран бүтээлчид хуучны уламжлалаас шат ахисан түвшний цоо шинэ төрлийн урлагийн хэлбэрийг тодорхойлсоор ирсэн.

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.