Нимбэгний мод

Нимбэгний мод

Нимбэгний мод

Lemon Tree (עץ לימון)

2008 · 106 мин · Герман, Израиль, Франц · Өнгөт · Араб, Иврит хэл · Драм
Найруулагч · Эран Риклис
Продюсер · Эран Риклис
Зохиолч · Эран Риклис
Жүжигчин · Хиям Аббасс, Макрам Кури

Тойм

Бэлэвсэн палестин эмэгтэй Салма Зидан (Аббас) нимбэгний модоо хөршөөсөө хамгаалж тэмцэнэ. Хөрш нь Израилийн Батлан хамгаалахын сайд бөгөөд Салмагийн тэмцэлд сайдын эхнэр далдхан тусална. Салмагийн хувьд мод гэдэг ердийн нэг ургамал биш, гэр бүлийнх нь үнэт өв, гэрийнх нь нэг гишүүн. Салма Израилийн Дээд шүүх хүртэл тэмцэнэ.

Хиям Аббасын гайхамшигтайгаар бүтээсэн Салмагийн дүр дэлгэцийн хамгийн хүчирхэг, хамгийн сэтгэл татам эмэгтэйн нэгд зүй ёсоор тооцогдох биз ээ. Энэ дүрээрээ Аббас Израиль, Европ, Ази-Номхон далайн орнуудын кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч, Берлиний кино наадмын шүүгчдийг бишрүүлсэн юм.

Уран бүтээлчид

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.