Амьдралын мод

Амьдралын мод

Тойм

1950-иад оны Техасын нэгэн гэр бүлийн сэтгэл хөдөлгөм түүх. Уг кино нь гэр бүлийн ууган хүү Жэкийн амьдралыг бага балчраас нь таагүй харилцаатай эцэгтэйгээ эвлэрэхээр хичээж буй насанд хүрсэн том эр хүртэлх амьдралын тухай өгүүлнэ. Жэк орчин цагийн дэлхий ертөнцөд сүнсээ гээснээ олж мэдэн амьдралын утга учир, гарал үүслээс үүнийхээ хариултыг эрж хайна. Энэхүү бүтээл 2011 оны Каннын кино наадмын тэргүүн дээд шагнал болох Алтан дал модны мөчрийг хүртжээ.

Уран бүтээлчид

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/15)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 9 сэтгэгдэл байна

Enghebatu-н бичил хөрөг Enghebatu 2011.06.21 06:57

Киноны хөгжим торрентод явж байна гэж сураг сонссон. Блэкрок энэ талаар сайн мэдэж байгаа байх?

arvis-н бичил хөрөг arvis 2011.07.05 05:15

Энэ харин гоё кино болсон юм шиг байна лээ. BDRip нь гарахын хүлээждээ

blackrock-н бичил хөрөг blackrock 2011.07.05 08:19

Гайгүй рип олбол хэлээрэй.

arvis-н бичил хөрөг arvis 2011.11.06 14:40

Хэт нуршуу кино байна лээ. Кубрикийн 2001 Space Odyssey зураг авалт төстэй ч үзэхэд маш сонирхолтой, харин энэ бол уйтгартай байлаа.

Erdenebayar-н бичил хөрөг Erdenebayar 2012.04.17 20:06

Би л лав хором ч уйдаагүй. Зураг авалт ч содон байна лээ шүү, яг хажууд нь явж байгаа юм шиг л

blackrock-н бичил хөрөг blackrock 2012.04.17 20:54

Иймэрхүү киног жинхэнэ кино театрт л үзмээр байгаа юм...

Erdenebayar-н бичил хөрөг Erdenebayar 2012.04.18 18:22

Хэлээд юух вэ Blackrock

Erdenebayar-н бичил хөрөг Erdenebayar 2012.04.18 18:24

Эцэг хүү хоёрын төвөгтэй харьцаа их зүйл бодуулсаан, өөрт маань ч их ойр байсан

tegsheelfc-н бичил хөрөг tegsheelfc 2013.08.26 03:33

сайхан кино байна.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.