Бэлгийн дэлгүүрийн гарц

Бэлгийн дэлгүүрийн гарц

Бэлгийн дэлгүүрийн гарц

Exit Through the Gift Shop

2010 · 83 мин · АНУ, Их Британи · Өнгөт · Англи, Франц хэл · Баримтат, Баримтат драм
Найруулагч · Бэнкси
Жүжигчин · Тьерри Гетта, Бэнкси, Жефф Бэрроу, Рис Ифанс
Хөгжмийн зохиолч · Жефф Бэрроу

Тойм

Тиэри Гуэтта бол 1990-ээд оны эхээр Америкт цагаачилсан франц эр. Тэрээр энд "хуучин" загварын хувцас зардаг дэлгүүртэй бөгөөд түүний ер бусын, этгээд, цорын ганц хобби бол хаа явсан газраа өөрийгөө, өрөөлийг, үүнийг уншиж байгаа Таныг ч видео хальсанд бичих юм. Францад байхдаа үеэл дүү "Сансраас өнгөлзөгч"-тэй уулзан "гудамжны урлаг"-ийн тухай сонирхон "бичиж" эхэлдэг. Ингэж явахдаа Шепард Фэйри болон бидний сайн мэдэх Бэнкситэй танилцан улмаар өөрөө "гудамжны урлаг"-ийг урлан "Ноён тархи угаагч" болж хувирна.

Графити, утга учир нь үл мэдэгдэх ханан дээрх бичиг, элдэв дүр зураг дүрслэл... үүний цаана чухам юу байна вэ?

2010 оны Сандэйнсийн кино наадмаар нээлтээ хийж 2011 онд 83 дахь удаагийн "Оскар"-ын шагналын гардуулах ёслолд "Шилдэг баримтат кино" төрөлд нэр дэвшиж байсан энэ киног зарим хүн жинхэнэ "гоё" бодит амьдралаас сэдэвлэсэн кино гэж үздэг бол нөгөө хэсэг нь энэ бол зүгээр л Бэнксийн хольж хутгасан бантан гэж ярьцгааж байна. Үнэн эсэхийг үзэж тунгаана буй за.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (5/7)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 2 сэтгэгдэл байна

Mszulaa-н бичил хөрөг Mszulaa 2011.11.28 00:20

Энэ нээрээ үнэхээр гоё кино байлээ..:))) Алтан хальсийхан мундаг мундаг

lkhagvaa-н бичил хөрөг lkhagvaa 2011.12.16 10:33
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.