Пина

Пина

Пина

Pina

2011 · 106 мин · Герман · Өнгөт · Герман хэл · Баримтат драм
Найруулагч · Вим Вендерс

Тойм

Орчин цагийн бүжгийн домогт бүжиг дэглээч (хореограф), Tanztheater-ын нөлөөтэй лидер Пина Баушийн гэгээн дурсгалд зориулан нутаг нэгт алдарт найруулагч Вим Вендерс энэхүү киногоо бүтээжээ. Tanztheater Wuppertal Pina Bausch хамтлагийнхантай цуг хийгдсэн гурван хэмжээст энэхүү бүтээл нь 2009 оны зун насан өөд болсон домогт Герман бүжиг дэглээчийн сэтгэл догдлуулам гайхамшигт бүжгүүдийг нь харуулжээ.

Үзэгчийг биеийн болоод мэлмийн ховсодмоор аянд болон домогт хамтлагийн тайзан дээрх шинэ хэмжээст дуудсан Пина, түүнчлэн 35 жил Пина Баушын бүтээлч санааны төв байсан Вуперталь хотод түүнийг тойрон хүрээлэх аж үйлдвэрлэлийн зураглалын (индустриал пейзаж) хамт урин дуудна. - Bodio

Гурван хэмжээст кино хаданд гарч буй өнөө үед Германы домогт найруулагчид болох Вим Вендерс, Вернэр Хэрцог нар ч сүүлийн бүлээтүүдээ гурван хэмжээстээр бүтээсэн нь сонирхолтой. Эхнийх нь орчин цагийн домогт уран бүтээлчийн гайхалтай "хөдөлгөөнүүд"-ийг харин нөгөөх нь хүн төрөлхтөний эхэн үеийн томоохон "урлагийн бүтээлийг" гурван хэмжээстээр бидэнд харуулахыг зорьжээ.

Уран бүтээлчид

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (2/2)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.