Чингэлэг

Чингэлэг

Чингэлэг

Container

2006 · 72 мин · Швед · Хар цагаан · Швед хэл · Авангард
Найруулагч · Лукас Мүдиссон

Тойм

Шведийн шинэ үеийн киноны нэр төлөөлөгч Лукас Мүдиссон зарим талаараа Америкийн найруулагч Гас Ван Сантыг санагдуулдаг. Тэд хоёул conventional кинонууд хийдэг ч үе үе гэнэт маш ондоо "гүн" кинонууд хийдэг. Мүддисоны уг кино нь "Зүрхэн дэх нүх" кинотой цуг түүний энэхүү нэг хэсэг "ондоожсон" үеийнх нь бүтээл бөгөөд түүний яруу найрагч талыг илүү тодруулсан кино гэж дүгнэж болно.

Найраглаг, экспериментал, хар цагаан, дуугуй хирнээ дуутай кино хэмээн зарим шүүмжлэгчид дүгнэсэн нь бий. Галзуурал, бясалгал хоёрын зааг дээрх уг киноны дараа Мүддисон Английн алдарт Тэйт галерейд киноныхоо концепцоор буюу түүсэн хаягдал, хог, объектуудаас (санамж, дурсамж, хөсөрдсөн түүх...) бүрдсэн инстоляцийг дэлгэн тавьсан байна. - Bodio

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Эрс тэсийн гүн рүү ширтэгч дуран

Барууны хэвлэлүүдэд Ингмар Бергманаас хойш Шведээс төрсөн хамгийн онцгой найруулагч гэж шуугидаг Лукас Мүдиссон кино урлагт хөл тавихаас өмнө яруу найрагч, зохиолч байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй. 1969 онд Шведийн жижиг хотод төрж, өссөн тэрээр “Аянга хаана буух нь хамаагүй” нэрт яруу найргийн анхны түүврээ 18 насандаа гаргаж байжээ.

Энэ кино орсон жагсаалтууд

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.