Аниргүй гэгээ

Аниргүй гэгээ

Аниргүй гэгээ

Silent Light (Stellet licht)

2007 · 127 мин · Герман, Мексик, Нидерланд, Франц · Өнгөт · Испани, Плаутдич хэл · Бодролын

Тойм

Иохан өөрийн итгэл сүсэг, уламжлалын эсрэг өөр нэгэнд сэтгэл алдарч сэтгэлийн зөрчилд унана. Эр нөхөр, гэр бүлдээ нандин хайр, итгэлээ зориулсан эхнэр нь энэ бүхнийг мэдэн сэтгэлийн гүн шаналалд унан үүнийгээ үл дийлнэ. Гэвч агуу хайр гайхамшгийг бүтээнэ.

Карлос Рейгадас уг киногоо Данийн домогт найруулагч Карл Теодор Дрэйэрийн алдарт "Үг" /Ordet/ кинонд хүндэтгэл болгон бүтээжээ. Драйерийн “Үг” кинотой адил уг кинонд ч хайр сэтгэл, сүсэг бишрэлийн шалгуурын тухай өгүүлдэг.

Карлос Рейгадасын эхний кино “Япон” хэмээх олон хүний гайхлыг төрүүлсэн сайн бүтээл туурвисан бөгөөд хоёр дахь кино “Диваажин дахь тулаан” кино нь далд ухамсар руу дайрч давшилсан өнгө аястай. Гэвч энэхүү 2007 онд бүтээсэн гурав дахь кино болох “Аниргүй чимээ”-ний хийц маяг илүү тайван, бясалгалын шинж чанартай болсон нь киноны сүсэг бишрэлийн шалгуур, үхэл амьдралын агуулгатай яв цав таарч буй юм.

Хойд Мексикт амьдрах Меннонит бүлгэмийн дотор бүх үйл явдал өрнөнө. Христийн шашны нэг урсгал болох Меннонит шашинтнууд зөвхөн хоорондоо ураг барилддаг бөгөөд өөрсдийн гэсэн хүчтэй сүсэг бишрэл, амьдралын хэв маягаараа бусдаасаа эрс ялгардаг. Эдгээр Меннонитууд плаутдич буюу герман хэлтэй төстэй хэлээр ярилцана.

Киноны бүх дүр бодит амьдрал дээрх Меннонит бүлгэмийн энгийн иргэд буюу мэргэжлийн бус хүмүүс ажээ. Найруулагч эдгээр хүмүүсийг уг кинонд тун чадварлагаар жүжиглүүлсэн болой. Найруулагч Рейгадас бурханд итгэх гэхээс илүүтэй өөрийн авъяас чадалд итгэсэн нь уг киноноос илт харагдана. Камерийн хөдөлгөөн бүр, бодролын хоосон кадрууд, киноны эхлэлийн нар мандалт гэх зэрэг нь хамгийн сайн уран зурагт ойртож очих зураглалууд гэж болно. Уг киног дахин дахин үзэх тусам улам уянгалаг, нам гүм болж эхэлнэ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Карлос Рейгадасын зөвлөмж

Мексикийн шинэ үеийн нэрт найруулагч Карлос Рейгадасын 2008 оны Лондоны кино наадмын үеэр өгсөн ярилцлагаас залуу найруулагч нарт тус дэм болж мэдэх санаануудыг түүвэрлэв.

Үзэгчдийн үнэлгээ (5/5)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.