Турины морь

Турины морь

Турины морь

The Turin Horse (A torinói ló)

2011 · 146 мин · Унгар · Хар цагаан · Мажар хэл · Бодролын
Найруулагч · Бела Тарр, Агнес Храницки
Зохиолч · Бела Тарр
Эвлүүлэгч · Агнес Храницки

Тойм

1889 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Турин хотод Фридрих Ницше, Виа Карло Албертийн VI өрөөнөөс гарч явжээ. Түүнээс холгүйхэн морин тэрэгчин зөрүүд морnныхоо учрыг олох гэж зүдэрч байлаа. Тэрэгчин яаж ч оролдоод морь нь хөдөлж өгсөнгүй. Тэвчээр нь алдарсан тэрэгчин ташуураа авч морио зодож эхэлнэ. Энэхүү зовлонт, харгис дүр зургийг харсан Ницше тэсэлгүй морийг хүзүүдэн тэвэрч эхэр татан уйлна. Газрын эзэн түүнийг гэрт аваачна. Хоёр хоногийн турш хөдөлгөөнгүй, дуугүй буйдан дээр хэвтсэн тэрээр эцэст нь үл ойлгогдох нэг үг бувтнана. Үүнээс хойш ээж, эгчийнхээ асрамж дор арав гаруй жилийг аниргүй галзуурал дунд өнгөрүүлжээ. Харин бид тэр моринд юу тохиолдсоныг мэдээгүй.

Бэла Таррын сүүлийн бүтээлд түүний урьдын кинонууд дахь бүхий л өнгө аяс, үзэл санаа багтжээ: уйтгар, цөхрөл, харанхуй, гэгээ, жирийн хүмүүс, хүний нэр төр, хүлээлт, оршихуй... Мэдээж хар цагаан өнгөөр маш удаан хэмнэлтэйгээр, алгуурхан...

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (5/5)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

bodio-н бичил хөрөг bodio 2011.08.30 14:20

Tarr Bela-giin suuliin kino

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.