Анатолид нэгэн удаа

Анатолид нэгэн удаа

Анатолид нэгэн удаа

Once Upon a Time in Anatolia (Bir Zamanlar Anadolu'da)

2011 · 150 мин · Турк · Өнгөт · Турк хэл · Драм

Тойм

"Гурван сармагчин" киноноос Нури мэргэжлийн жүжигчдийг бүтээлдээ тоглуулж эхэлсэн нь эхэн үеийнх нь "цэвэр" Нуриг өөртөө шингээсэн бүтээлд нь хайртай түүний үнэнч үзэгчдэд төдийлөн сайшаалтай зүйл биш байв. Сүржигнэл, чамирхалгүй түүний найраглаг, удаан, уйтгартай хэрнээ онцгой хэмнэл, өнгө аясыг мэргэжлийн жүжигчид эвдэж үгүй хийх вий гэхээс эмээж байсан үзэгчид цөөнгүй. Тийм ч учраас "Анатолид нэгэн удаа" бол хамгийн их хүлээгдэж, айдас, догдлол, сонжилтоор өлгийдөн авсан бүтээл гэхэд болно.

Гэсэн ч Нури олон суутан шиг доройтсонгүй харин ч өөрийнхөө хэр чадалтай, мэдрэмжтэй найруулагч болохоо энэхүү киногоороо батлан харуулсан юм. Кино гэдэг ямар нэг үйл явдал, зөрчлөөр өрнөж тэр нь киноны утгыг хүргэх зангилаа болж, үзэгчдэд номлол айлдаж, тогтсон "үнэн", "зөв" гэх туйлын ойлголт руу хөтлөх зам биш гэдгийг Нури энэхүү бүтээлээрээ харуулсан. Цагаас илүү хэсэг нь шөнө дунд үргэлжлэх уг киноноос юу ч хүсч хүлээхгүйгээр, бодол санаагаа олон утгаар дүүргэлгүйгээр үзэх хэрэгтэй! Эгээ л бясалгал хийж буй мэт...

Уран бүтээлчид

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/9)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.