Инээдмийн хаан

Инээдмийн хаан

Инээдмийн хаан

The King of Comedy

1983 · 109 мин · АНУ · Өнгөт · Англи хэл · Бараан комеди
Найруулагч · Мартин Скорсезе
Продюсер · Арнон Милчан
Жүжигчин · Роберт Де Ниро, Жерри Льюис
Эвлүүлэгч · Тельма Шүнмейкер

Тойм

"Догшин бух"-ын дараа Скорсезе Де Нирог "Христийн сүүлчийн шаналан"-д Есүсийн дүрд тоглуулахыг хүссэн гэдэг. Харин энэ саналаас эрс татгалзсан Де Ниро Скорсезетэй бүтээх дараагийн киногоо заавал инээдмийн кино байлгана гэснээр уг кино бүтжээ.

Шилдгийн олон жагсаалтад багтсан энэхүү кино бараан комеди бөгөөд Де Нирог сул дорой мэт харагдуулсан бараг цорын ганц кино юм. Энэ кино "Насаараа хөгийн амьтан байснаас ганц шөнө хаан шиг байсан нь дээр" гэсэн үгээрээ алдартай.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Мартин Чарльс Скорсезе

Мартин Скорсезе бол Роберт Де Нирогийн дотны найз, 8 гайхалтай киног хамт бүтээсэн, мөн Леонардо ДиКаприотой сүүлийн үед хамтран ажиллаж буй, кино түүхэнд өндөр нэр хүндтэй найруулагч, кино зохиолч, жүжигчин, продюсер юм.

Үзэгчдийн үнэлгээ (5/7)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 6 сэтгэгдэл байна

blackrock-н бичил хөрөг blackrock 2011.08.07 15:08

Скорсэзийн хамгийн хошин кино юу? Гэхдээ "Яггүй эрс" ч бас хошин.

arvis-н бичил хөрөг arvis 2011.08.08 07:47

Хошиноос илүү аягүй sad кино санагдсан. Иймэрхүү Pursuit of Happiness маягүй кинонууд үзхээр сүүлдээ бүр өөрөө өмнөөс нь сэтгэл санаагаараа унчдийн.

arvis-н бичил хөрөг arvis 2011.08.08 07:48

** Pursuit of Happiness МАЯГИЙН гэх гэж байгаад буруу бичив

blackrock-н бичил хөрөг blackrock 2011.08.09 00:03

Хэхэ, "Pursuit of happiness" энэний хажууд тэс хөндлөн кино шүү дээ.

arvis-н бичил хөрөг arvis 2011.08.09 05:58

Бодит явдал дээр үндэслэсэн from bottom of life to the top ямар ч аргаар гарах гэж зүтгэж яваа хүмүүсийн тухай гэдэг утгаар нь яриж байна л даа.

Enghebatu-н бичил хөрөг Enghebatu 2011.09.03 09:18

neg nasaar hen ch bish baisnaas neg udur haan baisan ni deer

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.