Кояанискаци

Кояанискаци

Кояанискаци

Koyaanisqatsi

1982 · 86 мин · АНУ · Өнгөт · Авангард, Баримтат, Эксперименталь
Найруулагч · Годфри Рэжио
Продюсер · Годфри Рэжио
Зохиолч · Рон Фрикэ, Годфри Рэжио
Хөгжмийн зохиолч · Филип Гласс

Тойм

"Хүн төрөлхтөн өөрсдийгөө хайрцаглах нэгэн зүйл рүү улам их тэмүүлж байгаа нь хот суурин газар билээ. Харин эх дэлхий байгаль маань энэхүү хиймэл бүтцийн асар их хэрэглээг хангах эх үүсвэр болсоор байдаг."

Энэ киноны зураг авалтыг 1975-1982 оны хооронд хийсэн бөгөөд Годфри Режжио найруулсан энэ кино нь хүний мэдрэмж рүү шууд чиглэсэн баримтат кино гэдгээрээ онцлог.

1898 оноос эхлэн ах дүү Люмьерүүд анх олон хүмүүст зориулан дэлгэцээр кино гаргаж байв. Энэ үеийн кинонууд нь эх хүүхдээ хөхүүлж байгаа, ажлаасаа тарж буй ажилчид, галт тэрэгний буудал дээрээ ирэн зогсож буй галт тэрэг зэрэг ерөнхийдөө ямар ч өрнөлгүй богино хэмжээний кинонууд байлаа. Гэвч хүмүүс кино үзэх гэж шуурч галт тэргэнд дайруулах гэж байгаа мэт мэдрэмжийг авахыг хүсдэг байв. Энэ кино кино урлагийн үндэс рүү эргэж очсон бүтээл бөгөөд биднийг Филип Глассийн хөгжим нүд орой дээр гармаар гайхалтай зураглалуудыг улам чимж өгнө. - Ike Cinecult

Уран бүтээлчид

Холбоотой кино

Үзэгчдийн үнэлгээ (5/7)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 1 сэтгэгдэл байна

blackrock-н бичил хөрөг blackrock 2011.08.07 14:58

Киноны төгсгөлд гардаг хэдэн мөр бичвэрийг хасчихвал хүн төрөлхтний магтуу гэж харагдахаар!

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.