Өдөр шөнөгүй зугаацагчид

Өдөр шөнөгүй зугаацагчид

Тойм

Энэхүү намтарчилсан дижитал-видеод сэтгүүлч, бичлэгийн магнат, клуб эзэмшигч Тони Уилсоны амьдарлыг ашиглан Английн Манчестер хотын хөгжмийн түүх, 1970-аад оны панкийн мандан бадралтаас 1980-аад оны сүүл Мэдчэстерийн буюу “Галзуу-чэстер”-ийн үеийг хүртэл харуулна. Телевизийн мэдээний сурвалжлагч Тони Уилсон (Стив Күүган) амьдралыг нь өөрчилсөн тоглолт үзсэн нь "Секс Пистол" хэмээх үл таних хамтлагийн анхны тоглолт байжээ. Уилсон уг хамтлагийн бүтээлийг телевизээр нэвтрүүлэхийг ятгана.

Харин дараа нь панк хамтлагууд түүнээс менежер нь болохыг хүсцгээнэ. Хөгжмийн энэхүү хувьсгалын үеэр Уилсон болон түүний нөхөд домогт "Фактори Рекордс", "Хасейнда" клубыг байгуулж, пост панк "Жой Дивишн", синт поп "Нью-Ордер", хидонистик солиотнууд "Хайппи Мондэйс" зэрэг хамтлагийг гарч ирэхэд нь тусална... Манчестерийн хөгжим дэлхийд танигдав. Кино Уилсоны "Секс Пистол"-ын анхны тоглолтыг үзсэнээс хойшхи өөрчлөлт, "Жой Дивишн"-ий дуучин Ян Куртисийн амиа егүүтгэл, "Нью-Ордер"-ийн толгой эргэм амжилт, хидонистик хэв маяг нь хэтийдсэн "Хайппи Мондэйс" болон бизнесийн буруу шийдвэрээс үүдэлтэй "Фактори" эзэнт гүрний уналт зэргээр өрнөнө. Уилсоныг "Хасейнда" клубын үед Британид “шуургалсан, cэтгэлийн хэт хөдөлгөөнтэй” соёлыг авчирсан гэдэг.

Уран бүтээлчид

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.