Цогт тайж

Цогт тайж

Тойм

1945 онд Монгол кино үйлдвэрт бүтээсэн 2 ангит хар цагаан кино. Энэ кинонд ХVII зууны үед амьдарч байсан эх оронч, соён гэгээрүүлэгч Цогт хун тайжийн намтарт түшиглэн, Манжийн түрэмгий бодлогын эсрэг тэмцэн боссон Монголчуудын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг уран сайхны аргаар чадварлаг боловсруулан тусгасан юм. Киног бүтээхэд тэр үеийн Монгол улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг зарцуулжээ.

Уг кино дэлгэцэнд гарсан нь Монголын кино урлагт мэргэжлийн уран бүтээлчид төрөн гарч, бие даан бүтээл туурвих өргөн боломж нээгдсэнийг зарлан тунхагласан сайхан зүйл байлаа. Монгол кино үйлдвэрийн бүх салбар, тасгийн ажилчид оролцсон мөн мэргэжлийн техникчид, хамт олон бүрэлдэн тогтжээ. Энэ киноны нэг онцлог нь эдүгээ "алтан үеийнхэн" хэмээн нэрлэгдэх болсон Монголын мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийнхөө ур чадварыг сорьж анхны гараагаа амжилттай эхэлсэнд оршино.

Монголын театр, киноны нэрт жүжигчид өөрсдийн залуу насаа мөнхлөн үлдээсэн гайхамшигт бүтээл болсноороо үзэгчид судлаачдын сонирхлыг зүй ёсоор татдаг билээ. 1999 онд "Зууны мэдээ" сонины явуулсан санал асуулгаар ХХ зууны Монголын кино урлагийн манлай бүтээлээр шалгарсан, 2000 онд "Өнөөдөр" сониноос нэрлэсэн ХХ зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр шалгарчээ.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Монголын кино урлагийн өчигдөр, өнөөдөр

Найруулагч Доржхандын Төрмөнх, Монголын кино урлагийн төлөв байдлын тухай.

Идеалист онолын сул тал

Идеалистуудын жишгээр кинонд дүрслэгдсэн зүйлс бодит ч бай, зохиомол ч бай бүгд кино болон үзэгчээс гадуур орших боломжгүй юм.

Энэ кино орсон жагсаалтууд

Үзэгчдийн үнэлгээ (5/10)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.