Шившиг

Шившиг

Тойм

Апертийд дэглэм унасны дараах Өмнөд Африк. Их сургуулийн уран зохиолын багш Дэвид Лури, 2 удаа гэрлэлтээ цуцлуулсан, ажлаасаа уйдсан ба амьдарлаа нуран унаж байгааг мэдрэнэ. Тэрээр нэг оюутнаа амрагийн явдалд уруу татан, үр дагаврыг нь ч үл тоосноор, ажлаасаа чөлөөлөгдөнө. Ингээд тэр нуугдахаар холын фермд амьдардаг охин Луси руугаа явдаг. Энэ үед охиных нь нөлөө, байгалийн хэмнэл түүний зөрчилдөөнтэй амьдарлыг бага ч болов жигдрүүлж байх шиг. Гэвч энэ улсын хүчний тэнцвэр шилжиж байна. Ферм дээрх хэрцгий дайралтын дараа Лури ганцаараа үүрсэн шившгээсээ ч илүү хүнд байдалтай тулгарна.

Энэ киног Ж.М.Коэтзыгийн ижил нэрт алдарт романаас сэдэвлэн бүтээжээ. Өмнөд Африкийн түвэгтэй нийгэм нь Апартийд дэглэмийн дараахь байдалтай хэрхэн мөргөлдөн буй, Дэвид, түүний охины харилцаа, болон тэдний тус тусын хувийн туршлага нь “асуудал”-д зөрчилдөөнтэй хариу үйлдлүүд үзүүлэхэд хүргэж байдаг. Кинон дахь ёс суртахууны асуудал нь киноны “саарал сүүдрүүд” нь ба дүрүүдийн хоёрдмол байдлуудтай тулгарч буй тэрхүү өнгө аясыг санаандгүй давхраанууд, дэд текстүүдээр илэрхийлжээ. Жишээ нь, Лури нь Лорд Байроны шүлгүүдээс олонтаа уншдаг.

Үнэндээ энэ улс Африк хэвээрээ л байгаа бөгөөд байгалийн сүр хүч, үзэсгэлэнг харуулахын зэрэгцээ, хамгийн гол нь Луси яагаад юуг ч үл хайхран үлдэхийг шийдэж байгааг ойлгох явдал юм. Өмнөд Африкчууд өдөр бүр иймэрхүү шийдвэрийг гаргаж байдаг ба яагаад тэд заримдаа зүгээр л яваад өгөхийн оронд үлддэгийг харуулахыг мөн зорьжээ.

Уран бүтээлчид

Үзэгчдийн үнэлгээ (1/1)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.