Нохойн орон

Нохойн орон

Тойм

Нохой орон кино нь Венецийн болон Торонтогийн кино наадамд өрсөлдөж байсан, Швейцарийн Visions du Réel хэмээх нэр хүндтэй баримтат киноны фестивалийн гран приг хүртжээ.

Кинонд баримтат болон уран сайхны хүүрнэлийн аль алиныг ашигласан байна. Тухайн үед золбин нохой олширсноор Улаанбаатарт нохой буудах хүмүүс золбин нохдыг авлаж эхэлсэн ч хүмүүс нохдыг бус нохой буудагчдийг үзэн ядах болжээ.

Америкийн зохиолч Гарт Стаин “Нохойн орон” киног үзсэний хүчинд “Бороонд уралдах урлаг”романаа бичсэн нь бест селлер болж байв.

Уран бүтээлчид

Холбоотой кино

Холбоотой нийтлэл

Монголын кино урлагийн өчигдөр, өнөөдөр

Найруулагч Доржхандын Төрмөнх, Монголын кино урлагийн төлөв байдлын тухай.

Кинонд ч хувьсгал хэрэгтэй

Ирээдүйгээс л сайн найруулагчид төрнө гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Найруулагч С.Бямбатай хийсэн ярилцлага

Найруулагч С.Бямбын "Хүсэл шунал" кино Итали, Мексик, Тайваний олон улсын кино наадмаас шагнал хүртсэн бол түүний "Алсын удирдлага" кино нь 2013 оны Бусаны олон улсын кино наадмын хамгийн том өрсөлдөөнт хэсэг "Шинэ давалгаа"-ны дээд шагналыг хүртсэн юм. С.Бямба найруулагчийг "Алсын удирдлага" киногоороо Роттердамын кино наадамд оролцоод хүрэлцэн ирсний дараахан "Алтан хальс" холбооны сурвалжлагч уулзан хөөрөлджээ.

Эрх чөлөөний зүгт алхах-уй

Энэхүү ярилцлагыг 2010 онд Гоодаль сэтгүүлд зориулсан авсан болно. Энэ үед найруулагч С.Бямба Хүсэл шунал баримтат бүтээл дээрээ ажиллаж байжээ. Магадгүй одоо эргэн харвал зарим хүмүүст сонирхолтой байх болов уу хэмээн нийтэллээ.

“Нохойн орон” киноны онцлог, дүрийн бэлгэдэл.

Бельгийн вант улсын найруулагч П.Бросенс болон Д. Төрмөнх нарын хамтарсан “Нохойн орон” киног ерөнхий төрөл зүйлийн хүрээнд авч үзвэл “яруу найргийн” (poetic realism) киноны ангилалд багтах юм. Ингэхдээ жишин зүйрлэж, адилтган төлөөлүүлсэн бэлгэдлийн санаа шийдлүүдээр баялаг бүтээгдсэн бөгөөд уг киног өөрийн харсан, санаанаас санааны хоорондох холбоосын үүрэг гүйцэтгэх шүлэг болон, гол хэлэмжээ бэлгэдсэн зохиомжыг нь ерөнхий хоёр хэсэгт хуваан бичиглэв.

Үзэгчдийн үнэлгээ (5/10)

Энэ кинонд дуртай хүмүүс

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.