Холбооны тухай

"Алтан хальс" холбоо нь сонгодог болон артхаус киног таниулах зорилготой төрийн бус байгууллага юм.

"Алтан хальс холбоо" 2009 оноос бямба гараг бүр Dreamers' Day кино өдөрлөгийг зохион байгуулж, 2011 оноос artfilm.mn анхны монгол хэл дээрх арт киноны нэвтэрхий толь вебсаитыг удирдан ажиллуулж, 2013 оноос хойш Алтан хальс олон улсын андерграунд кино наадмыг зохион байгуулж байна.

Монголын кино уран бүтээлчид ихэвчлэн арилжааны кино хийх болсон энэ эрин үед хойч үеийн уран бүтээлчид маань кино урлагийн түүхнээ мөнхлөгдсөн шилдэг найруулагчдын киноноос суралцах хэрэгтэй гэж бид итгэдэг.

Арт кино үзэж боловсорсноор шинэ үеийн залуус Монгол хэл, түүх, соёл, сэтгэлгээний чадлыг дэлхий дахинаа тунхаглах урлагийн бүтээл туурвих хөрс суурийг тавихад бага ч гэсэн хувь нэмэр оруулах нь бидний зорилго.

Ямарваа нэгэн дэлхийд кино урлагаараа танигдаж амжаагүй үндэстний уран бүтээлчид шууд сайн чанарын артхаус кинонуудыг богино хугацаанд хийж хүч түрэн гарч ирэх нэг боломж бий. Мөнгө, санхүүжилт ихээхэн зарлагадаж хийгдсэн арилжааны киногоор Монголыг таниулахаас илүү чадалтай цөөн найруулагчдын ачаар кино урлагийнх нь үнэ цэнэ дэлхий дахинаа хүндлэгдсэн байдалтай Иран, Румынь, Тайланд, Казахстан зэрэг орнууд нь үүний тод жишээ юм.

Бид арт кино хийж чадахуйц чадалтай, мэдлэгтэй, мэдрэмжтэй хойч үеийн залуусыг бүхий л боломжит байдлаар ч болов бэлдэхийг зорьж буй нь бид бүхний үйл ажиллагаанаас тодорхой харагдах болно.

“Алтан хальс холбоо” үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дараах үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг зохион байгуулаад байна: